“Эрдэнэс Оюутолгой”-н удирдлагууд ирэх долоо хоногт Лондон явна
“Оюутолгой” компани далд уурхайн үйл ажиллагаагаа зогсоож, нэмэлт шаардлагатай хөрөнгө оруулалтаа татаж чадахгүй байгаа. Лондонд төвтэй “Рио Тинто” компанийн удирдлагуудтай Монголын Засгийн газар, “Эрдэнэс Оюутолгой” компанийн удирдлагууд Лондонд очиж уулзахаар ярьж буй. Өнгөрөгч долоо хоногт багийн бүрэлдэхүүн Лондон явахаар төлөвлөсөн талаар албаны хүмүүс мэдээлж байсан ч “Лондон явах багийн бүрэлдэхүүн тодорхойгүй” гэдэг шалтгаанаар хойшилсон. Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр “Ирэх долоо хоногт Лондонд очиж талууд далд уурхайн хөрөнгө оруулалтын талаар ярилцахаар болсон” хэмээн мэдэгдлээ. Засгийн газрын тэргүүн ийнхүү мэдэгдэж байгаагаас үзвэл Лондон явах багийн бүрэлдэхүүн тодорсон бололтой.
Б.Сансар /ipost.mn/
URL: