АНУ-ын түргэн хоолны газрын ажилчид жагсав

АНУ-ын түргэн хоолны газрын ажилчид жагсав

АНУ-ын түргэн хоолны газрын ажилчид цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарлаж гудамжаар тайван жагсаал хийжээ.

300 гаруй жагсагчид  Нью-Йорк хотын Эмпайр Стейт барилгын дэргэдэх McDonald’s-ын байрны гадна жагсчээ.

Тэд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон хууль санаачлагчдыг хамгийн сүүлд буюу 2009 онд баталсан цалингийн доод хэмжээ болох цагийн 7.25 ам.долларыг 9 ам.доллар болгох саналыг эсэргүүцэж ийнхүү жагсаал хийжээ. Тэд цагийн 15 ам.долларын цалин авахыг шаардаж байгаа аж.

Мөн жагсагчид нийт 60 гаруй хотуудад үйл ажиллагаагаа явуулдаг түргэн хоолны газрын бусад ажилчдыг энэхүү хөдөлгөөнд хамт нэгдэхийг уриалжээ.

Б.Сондор


URL:

Сэтгэгдэл бичих