Гэр бүлийн дайнд ялагч байдаггүй
Нэгэнт сүйрч байгаа, хоорондоо ойлголцохоо больсон гэр бүлийг аврах гэж янз бүрийн тэр тусмаа гутамшигтай арга хэрэглэх нь буруу гэж би үздэг. Зөвхөн хүүхдээ бодоод ч гэдэг юм уу аль хэдийн нуран унасан гэр бүлээ хадгалах гэж бие биенээ хялайж суух нь утгагүй биз ээ.
Хүүхдийн хүмүүжилд ч сайнаар нөлөөлөхгүй. Эхнэр бид хоёрын хооронд ямар ч ойлголцол, хүндлэл байхгүй болж салахаас өөр аргагүй байдалд хүрсэн юм. Өөрөө ч тэднийг сайн мэдэж байгаа.
Гэтэл намайг өөр эмэгтэйтэй болсныг мэдээд эхнэр салахгүй гэж зүтгэн, өргөдлөө буцааж авахыг тулгах болов. Гол нь надад хайртайдаа бус хорсож атаархахдаа тэгж байгаа юм. Миний эсрэг бүх оюун ухаан, хүч чадлаа дайчлан шавхаж, ээж /миний ээжийг урьд нь үздэггүй байсан/ тэр бүү хэл найз нөхдийг минь татан оролцуулсан байдаг. Хүүхдийг хүртэл энэ заваан ажилдаа оруулж, миний хүү надтай дуугарахаа больсон. Ээж болон хадам ээж хайртай эмэгтэй рүү маань тогтмол утасдаж, доромжилох болов. Эхнэр амиа хорлоно гэж айлгаад л…
Тэр юу хүсээд, юунд хүрэх гээд байгааг нь би мэдэхгүй. Харин энэ бүх процессийн үр дүнд би түүнийг жинхэнээсээ үзэн ядах болсон. Бараагий нь хараад л ой гутна.
Яахав би хайртай эмэгтэйгээсээ харьцаагаа таслаад эргээд хуучин амьдралдаа орьё гэж бодъё. Гэтэл энэ бүх гутамшгийн дараа /урьд нь ч тийм байсан/ яаж эвтэй найртай, аз жаргалтай амьдрах болж байнаа? Миний, санаанд ерөөсөө багтахгүй байна.
URL: