Казахстаны иргэн Монголын хилээр мансуурсан байдалтай орж иржээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусан Казахстан улсын иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсныг гаалийн хяналтын ажилтнууд тогтоосон байна.

Эл хэрэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болжээ. Зорчигч иргэн нүд нь улайсан, царайнд нь өөрчлөлттэй байсаныг гаалийн ажилтнууд анзаарч шалгахад тэрээр мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байжээ. Улмаар цагдаагийн ажилтнууд түүнийг шалгаж, биед нь үзлэг хийхэд 200 грамм үл мэдэгдэх бодис тээвэрлэж явсныг олж тогтоосон байна.

Гадаадын иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн ба авч явсан бодисыг нь Гаалийн ерөнхий газрын Төв лабораторит шинжлүүлэхээр өгөөд байгаа юм байна. Урьдчилсан байдлаар мансууруулах төрлийн бодис гэж таамаглаж буй ажээ.

Шинжилгээний хариу удахгүй гарах юм. Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа гэж цагдаагийн байгууллага мэдэгдэж буй юм.


URL:

Сэтгэгдэл бичих