Та ямар бүлгийн цустай вэ?

tsusАлд биеэр эргэх цусанд агуу хүчин цогцолжээ. Сэтгэл судлаач, цусны шинжээчид цусны бүлгээс тухайн хүний зан чанар, сексийн чадавхи шууд хамаардгийг санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн байна. Дэлхийн хүн зоны 34 хувь нь I,37 хувь нь II, 21 гувь нь III, найман хувь нь IV бүлгийн цустай аж.
1/0 Та удирдагч байхыг эрмэлздэг. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө тууштай тэмцдэг. Өөрийн хүч чадалд итгэдэг, сэтгэлийн хөдөлгөөнтэй. Сул тал нь хартай, сандруу, их зантай, биеэ тоодог.
2/А Амгалан тайван байдал, эмх журам, төгс зохицлыг эрхэмлэдэг. Бусадтай нийцтэй, мэдрэмтгий, тэвчээртэй, сайхан сэтгэлтэй. Сул тал нь тун зөрүүд, биеэ амрааж чаддаггүй.
3/В Бүрэн тогтворжсон хувь хүн, ил тод, хүссэнээ хийх дуртай, аливаа юманд амархан зохицдог, уян хатан, хоосон мөрөөддөггүй. Гэхдээ бие даах хүсэл тань заримдаа хэтэрч сул тал болж магадгүй.
4/АВ Тайван тогтвортой, тиймээс хүмүүс танд хайртай. Таны дэргэд байх таатай. Мөн хүмүүсийг зугаацуулж чаддаг, бусадтай харилцахдаа бодлоготой, шударга. Гэвч заримдаа огцом, түүнээс гадна эргэлздэг, шийдвэр гаргахдаа удаан.

Цусны бүлэгтээ тохируулж хооллох хэрэгтэй

I бүлгийн цустай хүмүүс: Уураг ихтэй хүнсний зүйлээс огтхон ч татгалзах хэрэггүй шүү. Өдөр тутмын хүнсэндээ талх, гоймон бага хэрэглэвэл сайн. Аль болох өөх тосгүй мах хэрэглэ. Шүүстэй шарсан мах сайн ид.
II бүлгийн цустай хүмүүс: Зуны цагт аль болох цагаан хоол идэх нь зохимжтой. Хоол хүнсэндээ хэрэглэх ногоог байнга шинийг сонго. Өдөр тутам талх, цагаан будаа, гоймон тогтмол хэрэглэвэл сайн.
III бүлгийн цустай хүмүүс: Тэд заавал хоол хүнсэндээ хатуу жаяг тогтоож өөрөө өөрийгөө зовоох нь илүүц. Гэхдээ өдөр тутам мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, цөцгийн сүмстэй хулд загас хэрэглэвэл тустай.
IV бүлгийн хүмүүс: Тэднийг төмөр биетнүүд гээд хэлчихвэл буруудахгүй. Гэхдээ төмөр ч гэсэн хайлдаг болохоор хайрсан хуурсан хоолноос холхон яваарай.


URL:

Сэтгэгдэл бичих