Хүнсний дэлгүүр архи худалдаалахгүй байх хууль өргөн барилаа
Тамхины хяналтын тухай хууль батлагдаж, сургууль цэцэрлэг эмнэлэг үйлчилгээний гээд олон хөлийн газар тамхи татах худалдаалахыг хориглоод байгаа. Тэгвэл энэ хуулийг санаачилсан гишүүд архины хяналтын тухай хууль батлуулахаар төлөвлөж байна. Үүгээр бол хүнсний дэлгүүр бүхэн архи худалдаалахгүй. Харин нэг дүүрэгт ганцхан дэлгүүр л архи зарах бөгөөд энэ дэлгүүр нь ямар дэлгүүр байхыг иргэдийн саналаар тодруулна гээд олон асуудал тусчээ.
Мэдээг бэлтгэсэн : Б.Шүрэнчимэг tv5news.mn
URL: