ГЭДЭСНИЙ ХОРТ ХАВДРААС ОДООНООС СЭРГИЙЛЬЕ

Доктор Озын Зѳвөлгѳѳнѳѳс

Сүүлийн үeд Амeрик оронд нэрт гарж олны таашаалыг их хүртэж буй доктор Озын зѳвлөгѳѳнѳѳс та бүхэндээ бид хуваалцахаар щийдлээ. Тэрээр Амeрик орны таргалалт, мѳн хорт хавдрын эсрэг зѳвѳлгѳѳ ѳгѳхѳѳс гадна бүхий л тѳрлийн ѳвчний талаарх зѳвлөгѳѳ TV  нэвтрүүлгээрээ ѳгч олонд их тус болж байгаанэгэн билээ.

Гэдэсний хорт хавдараар ойролцоогоор дэлхийн 1 сая хүн жил бүр ѳртѳгддѳг бѳгѳѳд гэдэсний хорт хавдрыг эхэн үeд нь оношлох маш хэцүү бѳгѳѳд зѳвхѳн эндоскопи буюу Монголоор эхогоор дээд зэргийн аппаратаар хамгийн сайн оношлодог байна. Нэгэнт гэдэсний хорт хавдар оношлогдсон бол энэ нь эмчилгээний үр дүн авахад хамгийн хэцүү хорт хавдруудийн нэгт ордог юм байна. Эдгээрийн дийлэнх нь Азийн орон байдаг бөгөөд манай оронд бас гэдэсний хорт хавдар сүүлийн үед нэлээд газар авсан билээ. Тийм учраас бид эртнээс сэргийлэж ѳдѳр тутмын хоолондоо анхаарах нь бидэнд маш чухал билээ.

За ингээд бид хоолондоо юу анхаарах вэ?

Ѳдѳр тутмын идэж байгаа хоолоороо бид  гэдэсний хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой юм байна. Ингэсэнээрээ бид үнэ ихтэй мэс засал болон сэтгэл санааны хүнд зовлонгоос бүрэн сэргийлж амьдралдаа эрүүл саруул энэрги дүүрэн амьдарч чадах юм.

 Хорт Хавдрын Эсрэг Тэмцэгч                Жимс Ногоонууд:

Мандарин, Оранж мѳн Лэмон жимс нар витамин С гээр  хамгийн баялаг бѳгѳѳд эдгээр жимс нь зѳвхѳн ханиадны эсрэг  тэмцэхээс гадна хорт хавдрын эсрэгтэмцэх давуу талтай юм. Витамин С нь хүний биe доторхи хорт хавдар үүсгэдэг эсийг устгаж чаддаг чадвартай. Хорт хавдар нь ямар ч  цэнэггүй бѳгѳѳд хүний биeнд ямарч нѳлѳѳгүй эсүүдээс үүсдэг  бѳгѳѳд эдгээр эсүүд нь хүний биеийн eрдийн үйл ажиллагаагаар ялгарч биeнд үүсдэг байна. Машинтай хүний биeийг зүйрлэвэл  бинзэн тос нь хоол харин машины утаа нь хүний биeнд ялгарах  хорт хавдрын эс юм. Хэрэв эдгээр эсүүд хүний ген буюу DNA-ийг yстгаж эхэлвэл хавдарын эхэн үe газар авсны шинж юм байна.  Харин витамин С гайхалтайгаар устгаж чаддаг байна.Та магадгүй одоо зѳндѳѳ их оранжи, мандарин идмээр бодогдох байх, харин та нэг доор биш ѳдѳрт eрдѳѳ нэг витамин С гээр дүүрэн жимс идвэл таныг хорт хавдраас хамгаалах болно.

Түүнээс гадна оранжи, лэмон, мандарины хальс нь бас ач холбогдолтой. Флавнойд гэх бодис байдаг бѳгѳѳд энэ нь аль хэдийнээ үүссэн хорт хавдрыг хурдацтайгаар хүний бueд тархахаас сэргийлдэг. Эдгээр жимсний хальсыг та хусаж жижиглэн салад болон ѳѳр бусад хоолондоо холиж хэрэглэж болох байна.

Лууван: Манай орон лууванг их хэмжээгээр идэж хэрэглэдэг нь  бидэнд маш сайн юм. Лууван ѳнгѳлѳг шаргал ѳнгѳтѳй бѳгѳѳд  энэ нь бэта-каротэнэ бодис ба хүчтэй антайоксидэнт ( antioxident)  бѳгѳѳд нѳгѳѳх л хорт хавдрын эсийн эсрэг тэмцдэг үр ашигтай  юм. Хэрэв та лууван, витамин С ээр ихтэй хоол хослуулан идвэл  бүүр их нѳлѳѳтѳй бѳгѳѳд  вүтамин С нь цусан дахь хорт эсийг  устгаж харин бэта-каротэнэ нь биe мах бодын эсийг бүрхэж  хамгаалдаг байх нь.

Чихэрлэг Тѳмс ба улаан тѳмс : Манай оронд одоогоор чихэрлэг улаан тѳмс ѳргѳнѳѳр хэрэглэгддэггүй ч цаашдаа та хүнсээ цуглуулахдаа дайралдвал юуны магад та хэрэглээрэй. Энэ тѳмс нь бэта-кэратэнэ элбэгтэй бѳгѳѳд мѳн кафэик асид ихтэй бѳгѳѳд энэ нь хорт хавдарт эсүүдийн үржилтийг багасгаж  чаддаг байна.

 

 

 

Aллиум ногоо болох Сармис: Сармисийг аллиум ногоо бѳгѳѳд түний хүчтэй үнэр нь аллисин бодис юм. Аллисин бодис нь хорт хавдрын эсрэг тэмцэгч бѳгѳѳд сармисийг нухалж идэх нь сайн бѳгѳѳд нухалсаны дараа 10 минут хүлээх нь аллисин бодисыг бүрдэхэд илүү хэрэгтэй гэнээ. Учир нь Аллисин бодис нь сармис дотроо бүрэлдээгүй хадгалагдаж байдаг байна. Хэрвээ 10 минут хүлээлгүйгээр хоолондоо хийвэл аллисин бодис бүрэн бүрэлдэж чаддаггүй гэнэ.

Хориглох Хоол:

Боловсруулсан ба удаан хугацаагаар хадгалагдсан хүнсний бүтээгтэхүйн ба бидний идэх дуртай хиам, лаазтай мах, соосож, лаазалсан щопрот гэх мэт бүтээгдэхүүнүүд удаан хадгалахын тулд нитрит нэмсэн бѳгѳѳд энэ нь хорт хавдартай шууд холбоотой байдаг байна.

Давсалсан хоол их хэмжээгээр идэх муу бѳгѳѳд бидэнд eрдѳѳ бага хэмжээний  давс  ѳдѳрт хэрэгтэй. Шарсан тѳмс, лаазтай хоол, сийр нар их хэмжээний давстай бѳгѳѳд ѳдѳр тутам хэрэглэхгүй байх нь зѳв.

Ингээд та ѳдѳр тутам, оранж, лэмон, мандарин, лууван, улаан тѳмс мѳн сармис сайн хэрэглэхийг хүсьe мѳн хориглох хоолнуудийг ч бас аль болох бага хэрэглэхийг зөвлөе.


URL:

Сэтгэгдэл бичих