“Уруулын будаг”-ийн Дээгийг эрэн сурвалжилж байна
Монголын рок, поп амьд хөгжмийн охидын хамтлаг гэдгээрээ 1990-ээд оны сүүл үед цахиур хагалан гарч ирсэн “Уруулын будаг” хамтлаг тухайн үедээ “Супер одууд” байлаа. Тэд “Хүрээ хүүхнүүд”, “Зуны дурлал” зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулж байсан юм.
Гэвч хамтлагийн гишүүн Дээгийгийн аав, ээж нь түүнийг Солонгос руу явж сурах санал тавьсанаас хойш “Уруулын будаг” хамтлаг нэг жилийн хугацаанд уран бүтээлээ туурвиж байгаад албан ёсоор тарцгаасан гэдэг. Гэтэл өдгөө сураггүй байгаа Дээгийг ЦЕГ-аас эрэн сурвалжилж байна. Тодруулбал, ЦЕГ-ын цахим мэдээллийн хуудаст эрэн сурвалжилж байгаа иргэдийн мэдээлэлд Дээгийгийн зураг болон мэдээлэл нийтлэгджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг “Зоос” банкнаас их хэмжээний мөнгө залилсан гэдэг. Харин хамтлагийн гишүүд үүнд “Дээгийгийн банк, мөнгөний асуудлыг бид мэдэхгүй. Дээгий хамтлагаас гарахаасаа өмнө “Зоос” банктай манай хамтлаг гэрээ байгуулаад ,хамтран ажиллаж байсан. Тэднийхийг сурталчилж байсныг олон түмэн ч санаж байгаа байх” хэмээн 2011 онд ярилцлага өгч байжээ. Юутай ч нэгэн үед охид залуусыг байлдан дагуулж байсан “Уруулын будаг”-ийн Дээгий эрэн сурвалжлагдаж байна.
Б.Чимэг /eagle.mn/
URL: