Грект археологичид эртний булшны цогцолбор илрүүлжээ

images58ytrtrdsСүүлийн өдөр археологичид Грекийн нийслэл Афин хотоос хойшоо 595 км зайтай газарт чулуугаар барьсан асар том булшны цогцолборыг илрүүлсэн байна. Энэ нь манай эринээс өмнөх 4-р зууны үеийн эртний грекийн Македонийн ноёрхогч Александер хааны бунхан байж болзошгүй гэж тусгай мэргэжилтэн таамаглаж байна. Археологичдын энэхүү илрүүлэлтийг Грекийн олон нийт маш анхаарч байна.

Эх сурвалжид мэдээлснээр, энэ удаад илрүүлсэн булшны бүтэц хүмүүст маш гүнзгий сэтгэгдэл төрүүлжээ. Асар том цогцолбор нь 500 метр урт, 3 метр өндөр аж. Эртний хүмүүсийн барьж байгуулсан булшинд хааны угсааны булш байх магадлалтай бөгөөд эндээс хааны болон Македонийн хааны угсааны ул мөрийг илрүүлж болзошгүй юм гэж археологичид илэрхийлжээ.

Александер их эзнийг Египетэд оршуулсан ба хүүрийг нь зөгийн балаар дүүргэсэн алтан авсанд тавьсан байдаг гэж домог үлгэр мэт яригддаг. Гэтэл энэ удаагийн археологийн илрүүлэлтээр Александер хааны оршуулгын нууцыг тайлж болзошгүй боллоо гэж олонх хүмүүс санаархаж байна. Гэхдээ иймэрхүү таамаглал нь арай хэтрүүлсэн байж болох юм гэж Грекийн соёлын яам сэрэмжлүүлжээ. Хууч судлалын археологичид одоод зөвхөн булшны хэсэг газрыг малтаж шинжсэн төдий тул тэд цаашдын алхамд Александер хаанаас үлдэж хоцорсон зүйлийг олж, судалгаа нотолгоо хийх шаардлагатай байгаа.

\У\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих