Хүний наймаанд өртсөн 10 монгол охиныг оллоо

Манай улсад хүний наймааны гэмт хэрэг их гарах болсон. Энэхүү хэрэгт охид эмэгтэйчүүд ихээр золиослогддог. Хүний худалдаалах хэргийг хийхдээ тэд Монгол охидыг хуурамч зараар халхлан БНХАУ-д аваачиж зардаг байжээ. Тус хэргийн бүлэг этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд олж илрүүлсэн байна. Цагдаагийн байгууллагаас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулж байхдаа дээрх гэмт хэргийг илрүүлсэн бөгөөд тэд одоогоор гэмт этгээдүүдийг сатуулан шалгаж байгаа байна. Манай улс руу чиглэсэн хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэх гадаадын гэмт бүлэглэлүүдтэй Монгол залуус хамтран өөрийн улсын охид, эмэгтэйчүүдийг худалдаалдаг байж. Тэд БНХАУ-ын Хайнан арлын Саня хот болон Макао руу хил давуулан худалдаалдаг байсан гэнэ.
Түүнчлэн тэд охидыг БНХАУ-д өндөр цалинтай ажилд оруулна гэсэн зараар хуурч Бээжин хотод аваачин Хятад иргэдэд шилжүүлэн өгдөг байж. Тэд Монгол охидыг Макао, Хайнан арал зэрэг газруудад аваачин хүчээр биеийг нь үнэлүүлж байжээ. Одоогийн байдлаар 10 охин хохирогчоор тогтоогдоод байгаа бөгөөд тэднийг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд эх оронд нь авчирсан байна. Хохирогчдын дунд насанд хүрээгүй охид байгаа аж. Хохирогчдын мэдүүлсэнээр гэмт хэрэг үйлдэгчид БНХАУ-д амьдардаг бөгөөд тэндээ саун ажиллуулдаг аж.
Одоогоор хэргийг УМБГ-ынхан шалгаж байгаа бөгөөд бусад нуугдмал хохирогчдыг тогтоохоор ажиллаж байна. Энэ мэтчилэн охид эмэгтэйчүүдийг хулгайлж хүчээр биеийг нь үнэлүүлэх хэрэг даймжирч байгаа нь түгшмээр хэрэг болоод байна. Дээрх хэрэгт Монгол залуус өөрийн эх орны охид эмэгтэйчүүдийг харь хүмүүст худалдаалж байгаа нь харамсалтай бөгөөд жигшмээр явдал юм.


URL:

Сэтгэгдэл бичих