“Miss Mongolia 2013″ тэмцээний шилдгүүд тодорлоо.

 ”Miss Mongolia” тэмцээний анхан шатны шалгаруулалт өчигдөр болж 23 охин дараагийн шатанд шалгарлаа.

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан зэрэг аймаг хотуудаас нийт 70 гаруй охид бүртгүүлэн оролцсоноос шүүгчдийн нэгтгэсэн оноогоор шилдэг 20 оролцогч шалгарах ёстой байсан ч тэд дахин 3 охиныг санал болгосноор ийнхүү 23-лаа дараагийн шатанд өрсөлдөхөөр болсон юм.

Анхан шатны шалгаруулалтын ерөнхий шүүгчээр “Мисс Монголиа” холбооны ерөнхийлөгч Д.Сумьяа, шүүгчээр МҮОНТ нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, “СИТИ” дээд сургуулийн захирал, доктор профессор Ц.Байгальмаа, “Их урлаг” нийгэмлэг төрийн бус байгууллагын тэргүүн, урлаг судлаач, зураач, МУСТА Д.Энхтайван, Урлаг судлаач Б.Наранзун нар ажилласан байна.

“Miss Mongolia 2013″ тэмцээний дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болсон оролцогчдыг танилцуулж байна.

А.Азжаргал- Хувийн дугаар 1
С.Батцэцэг- Хувийн дугаар  4
Д.Солонго- Хувийн дугаар 5
Д.Цогцолцэрмаа- Хувийн дугаар 6
Б.Цацрал- Хувийн дугаар 9
Э.Дэлгэрмаа- Хувийн дугаар 11
Д.Биндэрьяа- Хувийн дугаар 12
Р.Хишигдэлгэр- Хувийн дугаар 15
Н.Ануцэцэг- Хувийн дугаар 18
Ц.Сувд-Эрдэнэ- Хувийн дугаар 20
С.Цэрэндулам- Хувийн дугаар 28
Н.Ану- Хувийн дугаар 30
Т.Амарзаяа- Хувийн дугаар 32
Н.Нармандах- Хувийн дугаар 35
Б.Баярцацрал- Хувийн дугаар 40
Номин-Эрдэнэ- Хувийн дугаар 45
Б.Оюундарь- Хувийн дугаар 49
Б.Баттогтох- Хувийн дугаар 50
Д.Мөнххүслэн- Хувийн дугаар 67
М.Нарангэрэл- Хувийн дугаар 75
А.Ариунтуул- Хувийн дугаар 10
Г.Сарантунгалаг- Хувийн дугаар 53
Ц.Аззаяа- Хувийн дугаар 73

“Miss Mongolia 2013” тэмцээн нь МҮОНТ-ээр нийт 16-н дугаар нэвтрүүлэг болон цацагдах юм. Харин шилдгийн шилдгүүд ирэх сарын 13-ны өдөр УДЭТ-ын тайзнаа болох эцсийн шалгаруулалтаар тодрох юм байна .

URL:

Сэтгэгдэл бичих