Египетэд 25 цагдааг хөнөөсөн этгээд баригджээ

Египетэд 25 цагдааг хөнөөсөн этгээд баригджээ

Египетийн цагдаагийн автобусыг буудсан террористуудыг баривчилсан байна.

Синайд хүчний байгууллагынхан террористуудын эсрэг ажиллагаа явуулсаар байна.

Террорист бүлгийн дайчид Эль-Ариш ба Рафиахын хоорондын автозамд отолт хийж, Египетийн цагдаагийн ажилтнууд явж байсан автобусыг гранатомётоор буудан, 25 цагдааг хөнөөсөн юм.

Түүнчлэн 20 цагдаа шархдсан аж. Сүүлийн өдрүүдэд Египетийн хүчнийхэн Синайн хойгт террористуудыг барих ажиллагааг идэвхтэй явуулж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих