Жангум Монголд иржээ
Солонгосын STS телевизийн сувгаас Азийн орнуудын уламжлал хоолны тухай цуврал нэвтрүүлэг, баримтат кино хийж байгаа бөгөөд энэхүү баримтат киноны ажлаар жүжигчин Ли Ен Э Монголд иржээ. Солонгос иргэдийн идэх дуртай тойгны шөл, хавиргатай шөл гэх мэт хоолыг Монголын уламжлалт хоол гэдгийг харуулсан баримтат киног бүтээж, хөтлөгчөөр нь Жангум ажиллана гэнэ.
Дашрамд дурдахад“Дэ Жангум” киноны хоёр дахь цувралыг гаргахаар уран бүтээлчид нь ярилцаж байгаа бөгөөд хуучин бүрэлдэхүүнээрээ тоглох тоглохгүй нь одоохондоо тодорхойгүй байгаа аж.
Мэдээг бэлтгэсэн : Ц.Хулан /tv5news.mn/
URL: