Каирт «Лалын ахан дүүс» хөдөлгөөний гурван удирдагчийн хэргийг шүүн таслаж эхлэв
Өнөөдөр египетийн нийслэлд «Лалын ахан дүүс» хөдөлгөөний удирдагчийн хэргийг шүүн таслаж эхлэв. Лалынхны дээд удирдагчийн нэг Мухаммед Бадия, түүний хоёр орлогч Хейрат аш-Шатер, Рашид Байюми нарыг «цуст ажиллагаа ба өөр хорондын дайсагналд тухирсан ялаар яллаж байна».
Түүнчлэн цагдаагийн газар, улсын байгууллага, христосын шашны сум хийдэд дайран давшлах зорилгоор террорын бүлгүүдийг байгуулсан ял тэдэнд ноогдуулжээ. Сүүлийн өдрүүдэд Египетийн аюулгүй байдлын хүчин тус хөдөлгөөний олон зуун идэвхтнийг саатуулж, их хэмжээний зэвсэг хураав.
«Лалын ахан дүүс» хөдөлгөөний удирдагчдыг баривчласны дараа гудамжуудад сөргөлдөөн нэлээд намжив. Баасан гаригт лалынхан нийслэлд цуглаан хийж чадсангүй. Засгийн газар энэ байгууллагыг татан буулгах асуудлыг авч үзэж байна.
Оросын дуу хоолой
URL: