Ш.Сайхансамбуу бүх хохирлыг барагдуулахаа мэдэгдлээ

Өнөө өглөө 06.10 цагийн орчимд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн битүү дээвэртэй хүнсний захын хоёр павилон шатсан билээ. Одоогоор Онцгой байдлынхан галын бүс дээр хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.
“Нарантуул” захын хүнсний павилионууд шатсантай холбогдуулан тус захын эзэн Ш.Сайхансамбуу түрээслэгчдийн төлөөлөлтэй уулзахдаа “Гал гарсан явдалд харамсаж байна. Галын шалтгаан тодорхой болох байх. Одоо шалгаж байгаа. Та бүхэн сандарч үймэлдээд яахав. Учир нь олдоно. Гарсан хохирлыг гурван сарын дотор барагдуулах болно” гэсэн байна.
Тус худалдааны төвд 15 мянга гаруй иргэн худалдаа эрхэлдэг гэсэн тооцоо бий. Харин  хоёр павилоноос бүрддэг хүнсний захад хэр олон иргэн худалдаа эрхэлдэг байсан нь тодорхойгүй байгаа. Ойролцоогоор 1000 орчим худалдаа эрхлэгч байгаа гэсэн таамаглалыг зарим худалдаа эрхлэгч ярьж байна.
 

 

 

 

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих