Хүүгээ заазуурдсан аавыг өнөөдөр шүүнэ

Хүүгээ заазуурдсан аавыг өнөөдөр шүүнэ

Өнгөрсөн тавдугаар сард 46 настай Д гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн хүү болох таван настай И-г заазуураар зүсэж гэмтээсэн хэрэг гарсан.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнд Эрүүгийн хуулийн 181.3, 100.1-т зааснаар хэрэг үүсгэж шалгаж дууссан прокурорт шилжүүлсэн байна.

Улмаар прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхэд хэргийг өнөөдөр шүүнэ.

Хуралд даргалагч шүүгчээр Л.Ганзориг, өмгөөлөгчөөр З.Оюундэлгэр, хохирогчоор О.Болормаа нар оролцохоор болжээ.

Н.Довжинсүрэн өмнө нь шүүхээс таван удаа ял шийтгүүлж, 10 гаруй удаа эрүүлжүүлэгдэж байжээ.

Г.Тогос


URL:

Сэтгэгдэл бичих