Гоё хүзүү эмэгтэй хүнийг чимдэг

Нүүрний арьс хичнээн цэвэр, толигор байлаа гээд хүзүүний арьс нь суларч унасан бол наснаасаа илүү овортой харагдах болно. Хүзүүний булчин суларч унжих нэг шалтгаан нь өндөр дэртэй унтах юм. Хэрэв та гоо сайхандаа санаа зовж явдаг бол жижиг хатуу дэрийг сонгоорой. Хүзүүгээ арчлах дасгалууд:
Алчуураар ороох арга:
-Алчуурыг хүйтэн усанд норгоод эрүү, хацрын доод хэсгийг нэлээд чанга орооно. Дасгалыг 10-15 удаа хийх нь илүү ач тустай.
Хүзүүгээ хамгаалах арга:
-Ном уншихдаа номоо ширээн дээр буюу өвдөг дээрээ тавих хэрэггүй.
-Явганаар явахдаа толгойгоо цэх байлгаж, эгц урагшаа харж явах нь гоё хүзүүтэй байхад тань туслана.
Тосоор жин тавих арга:
-Жин тавихдаа хөвөн, эсвэл ус нэвтэрдэггүй цаас, шархны лент, нүүрний тэжээлийн тос зэргийг хэрэглэх хэрэгтэй.
Халуун хүйтэн усаар жин тавих арга:
Хүзүү, эрүүгээ гоо сайхны сүүн цэвэрлэгчээр арчиж, дараа нь бага зэрэг тос түрхээд хөвөнг чийглэн эрүүн дээрээ тавина. Хагас цагийн дараа жингээ авч, нүүр хүзүүгээ хүйтэн усаар угаа. Халуун хүйтэн ус бүхий 2 сав бэлдэж, тус бүрт 2 алчуур хийнэ. Хүйтэн усанд норгосон алчуурыг авч хүзүүн дээрээ тавина. “Хэдэн минутын дараа халуун усанд норгосон алчуурыг хүзүүн дээрээ тавина. Ийнхүү халуун хүйтэн жинг ээлжлэн 10 мин тавих хэрэгтэй. Энэ заслыг 2-3 хоноод нэг удаа хийж байвал ач тусаа өгнө.
Энэ засал нь халуунд тэлж, хүйтэнд агшдаг цусны судасны нэг ёсны гимнастик болдог.

URL:

Сэтгэгдэл бичих