Г.Буяндорж баригдаагүй бол олны нүдэн дээр гараад ир

“Ноёд” группын захирал Г.Буяндоржийг энэ сарын 16-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт баривчилсан. Тэрээр саатуулагдахаасаа өмнө эхнэр Т.Ариунаагийн хамт гэрт бүгж байсан талаар эх сурвалж мэдээллэсэн байдаг.  Тэгвэл Г.Буяндоржийг баривчилсэн гэх мэдээлэл нь худлаа, төлбөртэй мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж байна хэмээн түүний эхнэр дуучин Т.Ариунаа ярьсан байх юм.
“Тэрээр манай нөхрийг цагдаа нар бариагүй. Бид хоёр хүүхдүүдтэйгээ хамт байгаа. Энэ бол манай нөхрийн компанид ажиллаж байсан С.Билэгт гэдэг эмэгтэй энэ бүгдийг хийж байгаа. Түүний зорилго бол бидний өмч хөрөнгийн булаах явдал” гэжээ.
Хэрвээ   Г.Буяндорж баригдаагүй л юм бол яагаад өдий болтол өөрийн байр сууриа илэрхийлж, хэвлэлээр өөрийгөө өмөөрч болохгүй гэж. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага эрэн сурвалжилж байгаа иргэнийг “баригдлаа” гэсэн мэдээллийг төлбөртэй цацна гэдэг зүйд нийцэх хэрэг биш байлтай.
Ямартай ч дуучин Т.Ариунаагийн хувьд нөхрөө өмөөрөх эрх түүнд байгаа ч бусдыг гүтгэх эрх байхгүй гэдгийг хэлмээр санагдлаа. Тиймээс  Г.Буяндорж хэзээ хэвлэлийхэнд хандаж, өөрийгөө буруугүй гэдгийг албан ёсоор мэдэгдэхийг хүлээх л үлдлээ.
Б.Оргил
Эх суравлж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих