Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

9613856520b401bc7d4091Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин хоногт 5-10 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрөн Хялгант сум болон Сүхбаатар хот орчмоор үерийн түвшинд 5-15 см дөхөх бол Орхон гол Хархорин сум орчимд усны түвшин хоногт 20 см нэмэгдэж, үерийн түвшинг 15 см даван үерлэх хандлагатай байна.

Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад Ус цаг уур, орчны хүрээлэнгийн газраас онцгойлон анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих