Засаг ноён Б.Бадраагийн нударганд юу байв

Энэ жилийн их баяр наадмаар Ерөнхийлөгчийн маань морь түрүүллээ гээд хөл хөөрцөг болцгоосон. МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн элбэг хээр эрлийз дунд нас барианд ороход түрүүлсэн юм. Харин аймаг, орон нутгийнхан ч удирдлагуудынх нь хурдан буян түрүүлвэл тэрүүхэндээ хөл хөөрцөг болдог бололтой. Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа морь малд хорхойтой нэгэн. Энэхүү эрлийз дунд насны уралдаанд Б.Бадраагийн хүрэн морь тавд давхисан юм. Түүний морийг МУ-ын Тод манлай уяач А.Батсүх уясан байдаг. Засаг ноёныг одтой, хийморьтой наадуулсан А.Батсүхэд Б.Бадраа чамлахааргүй “юм” өгсөн сурагтай. Эрчүүд аль аль нь үүнийгээ нууцалсан атлаа нэлээд их “юм” л гэсэн битүү хатуу утгатай зүйл яриад явна гэх. Наадмын шокноосоо одоо болтол гараагүй яваа Бадраа дарга “А.Сүхбат мундаг уяач. Х.Түмэнгэрэлээс хавьгүй сайн хүн” гэчихсэн хадуурч явна

ШОК.МН


URL:

Сэтгэгдэл бичих