Төрийн хямрал юунд байв?

527-1376960962zuragӨнөөдөр эдийн засаг хямарлаа хэмээн дээр дооргүй сандралдаж бужигнаж байна. Эдийн засаг хямарч байгаа нь үнэндээ төр хямарч байгаагийн л нэг шинж юм. Эдийн засаг гэдгийг төрөөс салгаж ойлгож болдоггүй зүйл. Харин монголчууд бид их мундаг болохоорэдгээрийг  салгаад ойлгочихсон бололтой.
Тийм ч учраас өнөөдөр хямарлаа яанаа гээд аргаа бараад, аашаа уудлаад сууж байна. Төр сул дорой, арчаагүй байж гэмээнэ, эдийн засгийн хямралын гай гамшгийг тарьдаг аюултай. Монголын төр юунаас үүдэж хямрав? Монголын төрийн хямрал чухам хаанаас эхлэв.?
1. Төрийн дайсны амин сүнс ба голомт
Төр яах гэж оршдог юм. Олон хүнийг сайн сайхан, аз жаргалтай, ажил хөдөлмөртэй,  санаа зовох зүйлгүйгээр амьдруулж, олон олон хүнийг хамгаалж, тэдгээрийн амь нас, эрүүл мэндийг батлан дааж, тухайн улс үндэстний иргэн бүрийн бие болоод оюуныг сахин хамгаалахнь төрийн хийх ажил биш билүү. Төртэй байна гэдэг нь тухайн үндэстэн айх аюулгүй хамгаалалттайгаар оршин байна л гэсэн үг.
Харин монголд төр байна уу?Иргэд нь айх аюулгүй, амар жимэр, бие болоод оюуны хувьд  бүрэн хамгаалагдсан уу. Хэрвээ үгүй гэвэл бид төргүй юм байна. Монгол гэдэг биеэ даасан улс үндэстний төрөө устгуулчихсан юм байна!!! Чухам хэн гэгч нь Монголыг төрийг устгачихав. Энэ ард түмэнд хайргүй, энэ ард түмнийг үзэн яддаг, энэ улс үндэстнийг уруудан доройтуулах туйлын хүсэлтэй нөхдүүд л устгачихаж.
Арай өөрөөр хэлвэл Монголын төлөө бус Монгол биш хүмүүс л устгачихаж. Эдгээр хүмүүсийг бид өөрсдийнхөө төлөөзүтгэж ажиллана хэмээн төрдөө он удаан жил ахин дахин итгэж илгээснээс болж төрөө устгуулчихаж. Харийнхны цус махан угшилтай эрлийз хурлийзууд Монголыг минь зүгээр л мөхөөж байна. Эдгээрийг цэвэрлэхгүйгээр Монгол төр хямралаас хэзээч гарахгүй.
Яагаад харийн эрлийз хурлийзууд хэмээн тодотгов хэмээн зарим нэг нь гайхаж магадгүй. Монгол үндэстэн хэзээ ч гэр орноо тонон дээрэмдэж, худалдан зардаггүй билээ. Монгол үндэстэн хэзээ ч эмс охидоо харьд худалдаж, цусаа бузарлуулдаггүй билээ. Монгол үндэстэн хэзээ ч харийнхны хар ажлын боолыг бэлддэггүй билээ. Монгол үндэстэн хэзээ ч үр удмаа заяагүй гуйлгачин болгодоггүй билээ. Монгол үндэстэн хэзээ ч төрөө бузарлуулдаггүй билээ. Монгол үндэстэн хэзээ ч газар нутгаа худалддаггүй билээ. Харин энэ бүхнийг хийгч нь хэн байх вэ?
2. Бөгс долоогчдын амин сүнс ба голомт 
Мэдэх мэдлэггүй хоосон долдой нар Монголыг төрийг хямрааж байна. “Цэцэн үг цээжинд цэцэг ногоо ууланд”  хэмээх нэгэн зүйр үг байдаг. Энэ зүйр үг чухам хаанаас гаралтайг мэдэхгүй. Цэцэн үг цээжинд биш ухаанд байдаг. Юмыг цээжлах амархан, харин түүнийг удаан хадгална гэдэг хэцүү зүйл. Өнөөдөр Монголд мэдлэгийг сурсан бус цээжилсэн нөхдүүд олон болжээ.  Цээжилнэ гэдэг нь түр зуурын санамж юм.
Тухайн үед нь цээжлэвч дараа нь таг мартагдана. Монголын их дээд сургуульд суралцажмэдлэг сурсан гэх нөхдүүд үнэндээ мэдлэгийг цээжилж оноо цуглуулж диплом авсан хүмүүс л байдаг. Тиймээс тэдний дунд үнэн мэдлэгтэй хүн нэг ч байхгүй гэхэд хилсдэхгүй. Мэдлэггүй хүн мораль муутай, амьдрах чадваргүй, өөртөө итгэлгүй, үнэнийг ойлгодоггүй, амьдралын учир утгыг мэддэггүй учраас эрх мэдэлтний халаасанд орж, “бөгс долоож” амь зуухаас өөр аргагүй байдаг.
Хэрэв улс орны удирдагчид худал дипломтой, хоосон толгойтнуудын сүргээр  өөрийгөө тойрон хүрээлүүлбэл харийнхны буюу эрлийз хурлийзуудын  өрөөсөн дугуй болж, түүний амьдралын замаар замнах болно. Монголын төрийг хямралаас гаргая гэвэл мэдлэггүй бөгс долоогч нараас салах хэрэгтэй
3. Мухар сүсэгтний амин сүнс ба голомт
Улс орныг мэдлэггүйгээр, зөвхөн мухар сүсэгт түшиглэн удирдана гэдэг нь өөрөө үндэстний мөхлийг зөгнөдөг. Бидэнд тийм түүх байсан. Манж, Түвдийн үзэл суртлын зэвсэг болсон  шарын шашны хүлээсэнд орсны уршгаар цөөхөн монголчууд золтой л нүд аничхаагүй. Яр тэмбүүнд баригдаж, тарган лам нарт зарцлагдаж, жалгын нэг тарж, шашны ном цээжилж, сунаж мөргөсөөр насан эцэслэж байсан. Харин 21-р зуунд бид босч ирж чадсан ч өнөөдөр буцаад л тэр хүлээсэндээ орж байна.
Мянга мянгаар алтан бурхан бүтээгээд, мянга мянган удаа сунаж мөргөөд аргаа барахдаа эцэст нь өөрсдөө зулын гол болж дуусч буй Түвд үндэстний дүр төрх бидэнд нэгийг сануулсаар. Монгол төрийн ордноор дүүрэн лам бөө, гал шүтсэн түшээд байна. Энэ их мухар сүсгийн торноос гарахгүй бол монголын төр хэзээч хямралаас гарахгүй.
4. Авилгачдын амин сүнс ба голомт
Мэдэх мэдлэггүй хүмүүс мораль муутай байдаг. Моральгүй хүмүүс төрд гарвал авлига цэцэглэдэг жамтай. Төрийн өндөр албан тушаалтнууд авилгачдаар  өөрийгөө хүрээлүүлвэл нэг л өдөр жинхэнэ авилгач нь өөрөө болж өөрөөрөө сор залуулаад шоронгийн хана түшин, хүйтэн шал дэрлэх тавилан хүлээж байж болзошгүй. Харин жинхэнэ авилгачид төрийн зөөлөн суудалд тухтайяа тухлан суусаар улс орны баялгийг сорсоор үлддэг. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлддэг авилгачдаасаа салахгүй бол Монголын төр хямралаас гарахгүй.
5. Монголд нүүрлэсэн оюуны терроризмын амин сүнс ба голомт
Оюуны терроризмд автагдсан ард түмний оюун нь гэмтэж, зөв буруу, үнэн худлыг ялган танихаа больдог. Монголд нүүрлэсэн оюуны терроризмын гамшиг монгол үндэстнийг мөхөлд хүргэх хэмжээнд хүрчихээд байна. Оюуны терроризмын түүх нь манжийн дарлал, хэт зүүний социализм, худал ардчилал гэсэн урт удаан хугацааг дамнан амь бөхтэй оршсоор иржээ.
XX зууны эхнээс хүн төрөлхтний мэдлэг суугаагүй Төвд, Манж, Хятад хэлтэй нөхдүүд хэт мэдэмхийрч мэдлэгийн нэр томьёонуудыг ойлголгүйгээр буруу орчуулснаар энэ гамшгийн эхлэл тавигдаж одоо ч үргэлжилсээр байна. Тухайлбал “хүний зөвүүд” гэдгийг “хүний эрх” хэмээн орчуулж Монголын төрийн үндсэн хуулийг амин сүнсгүй болгосноос гадна, Монгол хүнийг зөв буруугаа ойлгохгүй хэмжээнд хүргэжээ.
Зөв буруугаа ойлгодоггүй ард түмний төрийг удирдаж байна гэдэг өөрөө аюултай бөгөөд зөв буруугаа ойлгодоггүй ард түмэн урваж шарвах, оюуны дархлаагүй болох, хаашаа ч хөрвөчиж мэдэх аюултай байдаг. Монгол хүн, Монголын төрийг дархлаатай болгохын тулд оюуны терроризмыг таслан зогсоох үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй бол асар ноцтой аюул заналын түгшүүрийн харанга дэлдэгдэх болно.
Монгол оронд мухар сүсэг, авлиа, ядуурал газар авч байгаа нь оюуны терроризмд гүн орсны тод жишээ юм. Энэ мэт байдлаас дүгнэлт хийн өнөөдөр төр засгийн өндөрлөгт байгаа хүмүүс тэр дундаа төрийн тэргүүн шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол Монгол хэмээх үндэстэн түүхийн шар хуудсанд л бичигдэн үлдэх болох нь. Аюулын харанга дэлдсэн энэ цаг үед төрийн тэргүүн юу хийх ёстой вэ?
 Монголын төрийн тэргүүн юу хийх вэ???????
1. Үнэн мэдлэг эзэмшсэн хүмүүсээр багаа бүрдүүлэх асуудал бол дахин сонгогдсон төрийн тэргүүний хувьд амин чухал бөгөөд нэн тэргүүний асуудал юм. Мянган өвчтэй хүний дотор нэг эрүүл хүн байвал эсрэгээр тэрхүү ганц эрүүл нь өвчтэй болж харагддаг. Үүнтэй адилаар мэдлэг боловсролтой хүмүүс авлигад идэгдсэн, мухар сүсэгт автагдсан, оюуны терроризмд нэрвэгдсэн монгол оронд эрүүл бус харагдах нь аргагүй.
Учир нь нийгэмд тэднийг үнэлэх үнэлгээ, харах өнцөг нь огт буруу байсаар байна. Ард түмэнд итгэл найдвар, улс оронд ирээдүй авчрахад зөв баг хамгийн чухал. Мэдлэг, чадвартай хүмүүс юунаас ч илүү үнэтэй.
2. Мухар сүсгийг таслан зогсоож, соён гэгээрэл, мэдлэгийг хувьсгалыг эхлүүлэх хэрэгтэй.
3. Монгол төрийг монголын ард түмний нүдэн дээр нураан сүйрүүлсэн, сүйрүүлсээр байгаа эрлийз хурлийзуудыг яаралтай цэвэрлэн, хариуцлага тооцох хэрэгтэй.
4. Монгол үндэстнийг  хөгжил дэвшил, сайн сайханруу хөтөлсөн үндэстний хөгжлийн стратегийг яаралтай зарлаж, яаралтай графикчилан хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Дэлхийн жишигээс үзэхэд өнөөдрийн өндөр хөгжилд хүрч, улс орноо дархлаажуулсан үндэстний удирдагч нь ухаалаг, ажилсаг, зөв бурууг олж харж, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн үндэстний хөгжлийн командлагч буюу маршал байдаг байна.
Хэрвээ үндэстний хөгжлийн стратеги байхгүй бол эдийн засгийн тогтвортой өсөлт үгүй болж ашиг сонирхолын бүлэглэлүүд өөр өөрийн төслөө хэрэгжүүлэх гэж талцан улс орныг мухардалд оруулж, ядуурал, эмх замбараагүй байдал нь тухайн үндэстний соёл болж хувирдаг.
5. Өөрийн гэсэн үндэстнийидеологигүй ард түмэн хаашаа ч хамаагүй хөрвөж, улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвах нь зүй ёсны үзэгдэл байдаг. Тиймээс монгол үндэстэн цааш хөгжье гэвэл өөрийн гэсэн үндэсний идеологитой болох шаардлагатай. Үүнийг төрөөс захиалга өгч мэргэжлийн философичдоор хийлгэх хэрэгтэй.
6. Чөлөөт зах зээл дээр тулгуурласан капитализм хөгжилтэй орнуудад байхгүй бөгөөд цаашид хаа нэгтээ байлгана гэвэл энэ нь ноцтой аюул тарина гэдгийг дэлхийн 100 сэтгэгчдийн нэг болох Солонгос гаралтай Кембрижийн их сургуулийн профессор Ха Жоон Чан болон Стэнфордын Их Сургуулийн судлаач Фрэнцис Фукаяама нар 2009оны дэлхийн санхүүгийн хямралын дараанаас анхааруулсаар ирлээ.
Оксфорд, Харвардын их сургуулийн профессор Нейл Фергуссон, Америкийн нэгдсэн улсын гадаад бодлого гэх сэтгүүлд Америк, Европ, Азийн орнууд XX зууны цоо шинэ хэлбэр болох төрийн капитализмд орсон гэдгийг зарласан байна. Тиймээс монгол орон төрийн капитализмын замыг сонгохоос өөр аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Тухайлбал,2000 оны эхээр Оросын олигархиуд мөнгөө хармаалж Герман орны оршин тогтнох амин сүнс,улс орны гол амин сүнс болсон улс дамнасан компаниудыг авахаар очиход Германы тал мөнгөтэй болгонд зараад байдаггүй юмаа гэсэнд Оросын олигархиуд уурлаж Чөлөөт зах зээл гэж байдаггүй юм уу гэхэд тийм юм хаана ч байхгүй хэмээн Германчууд хариулсан байдаг.
2000 дундуур Хятадууд, АНУ-ын үндэстэн дамнасан корпорациудыг худалдан авахаар очиход АНУ-ын тал яг Германтай ижил хариулт өгсөн байдаг. Дэлхийн хөгжилтэй оронд тооцогддог Япон оронч төрийн капитализмаар хөгжсөн байдаг. Хувийн хэвшилд тулгуурласан капиатализм нь зөвхөн “эхлэл”-ийн компаниудын төвшинд урамшуулан хөгжүүлж, үндэстний инновацийн чадавхийг тогтвортой хөгжүүлэх зорилготой байдаг.
Монгол орон төрийн капитализмыг хөгжүүлэхийн тулд үндэстний баялгийн санг олон эх үүсвэрээр, олон аж үйлдвэрийн чиглэлийг хөгжүүлэх зорилгоор байгуулахаас гадна, монгол үндэстний ажлын байр, цалин, тэтгэвэр тэтгэмж, боловсон хүчин бэлтгэх, судалгаа ба хөгжил гэх мэтийн иж бүрнээр нь хэрэгжүүлдэг “Үндэстний нийтийн өмчит” S&P 500корпорациудыг байгуулах хэрэгтэй.
7. Үндэстний хөгжлийн стратеги гэдэг нь социализмын үеийнхтэй адил арьс шир, нүүрсийг шингэрүүлэх үйлдвэр барьж байгуулах асуудал биш. Харин аж үйлдвэр, судалгааны  их сургууль, бизнесийн үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц, суурь дэд бүтэц, засгийн газрын чиглэлийн байгууллагууд иж бүрнээр нь нутагшуулсан дэлхийн хараатай аж үйлдвэрийн кластер хөгжүүлэхийг үндэстний хөгжлийн стратеги гэж стратегийн онолчид ярьдаг.
Тиймээс монгол орныг хөгжүүлэхэд үндэстний төвшний, орон нутгийн төвшний дэлхийд нэртэй мэдлэгт тулгуурласан кластерүүдийг хөгжүүлэх явдал болохоос маргааш ямар ч судалгаагүй үйлдвэр бариад тэр нь тэгээд хэнд ч хэрэггүй хаягдал болон хувирдаг  байх ёсгүй..
8. Дэлхийд нэртэй мэдлэгт тулгуурласан үндэстний төвшний таван кластер хөгжүүлэх замаар монгол оронд дэлхийн таван том хотыг (Global city ,world city, alpha city or world center) барьж байгуулах нь үндэстний хөгжил төдийгүй монгол улсын аюулгүй байдлын баталгаа болно.
9. Үндэстний нийтийн өмчит S&P 500корпорациуд нь дэлхийд монгол үндэстний нүүр царай бахархал болох учраас эдгээр корпорациудын удирдлагуудыг хэдэн мянгаар нь цаашлаад хэдэн арван мянгаар нь дэлхийн тэргүүний 5 их  сургуульд “MIT Portugal”хөтөлбөртэй адил Монгол улсын засгийн газраас гэрээ хийжхөрөнгө мөнгө хайрлахгүйгээр бэлтгэх шаардлагатай.
Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй: Одоо Монголд Харвардын их сургуулийг нарийн мэргэжлээр төгсөөд ирсэн хэрнээ шашинтан болж явдаг,Кембрижийн их сургууль дүүргэсэн мөрт“сансартай холбогддог антентай” хүн болон гарч ирж байна. Энэ нь он удаан жил монгол хүний тархинд паразитлагдсан оюуны терроризмын гай юм.
Тиймээс дэлхийн удирдагч монгол хүнийг бэлдэхдээ бакалаврын түвшнээс эхэлвэл хугацаа алдах учраас магистр, докторын зэрэг хамгаалчихсан хүмүүсийг бүртгэж, үндэстний эрх ашиг, үндэстний аюулгүй байдал болон философийн нарийн мэдлэгүүдийг зааж богино хугацаанд бэлдэх хэрэгтэй. Үнэн гэдэг хатуу боловч үйл хэрэгт ач тустай байдаг билээ.
Ард түмний итгэлийг дахин хүлээсэн төрийн тэргүүн монголын төрийг хямралаас гаргаж, шинэ монголыг босгох, шинэ хөгжлийг  эхлүүлэн, хүчирхэг монгол үндэстэн болж босч ирэх  тэр үйл хэргийн эхлэлийг монгол үндэстэн хүсэн хүлээсээр байна.
М. Түмт
http://sonin.mn/news/politics-economy/18932

URL:

Сэтгэгдэл бичих