“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар Да.Ганболд томилогдлоо

Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэс Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралджээ. Энэ хурлаар “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Ц.Сэдванчигийг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Да.Ганболдыг томилсон байна.
Тэрбээр өнөөдөр ажлаа хүлээж авч байгаа гэнэ. УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчигийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар томилогдож байсан билээ.

URL:

Сэтгэгдэл бичих