Дахиад нэг төрийн албан хаагч амиа хорложээ
Өнгөрөгч 7 хоногийн мягмар гарагт буюу энэ сарын 13-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч амиа хорлосон хэрэг гарчээ. Мэдээллийг тодруулбал Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч О хэмээх эмэгтэй өөрийгөө боож, амиа егүүтгэсэн байна.
Тэрээр энэ сарын 12, 13-ны өдөр ажилдаа ирээгүй бөгөөд ажлынхаа өрөөнд амиа хорлосон шалтгаанаа бичсэн гэрээслэл бичиж үлдээсэн байжээ. Ингээд цагдаагийн ажилтнууд түүнийг эрэн хайх үйл ажиллагаа явуулсаны эцэст энэ сарын 14-ны өдөр Баянзүрхийн товчооны ойролцоо цогцсыг нь олсон байна.
Амиа хорлосон О нь мөн энэ сарын 2-ны өдөр судсаа ханахыг оролдож байсан талаар ч мэдээлэл байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Эх сурвалж:
URL: