Хулгайлсан эд зүйлээ буцааж өгөөд уучлал гуйжээ
АНУ-ын Калифорни мужийн Сан Бернардино дахь нэгэн сайн дурын буяны байгууллагад хулгай орж, компьютер хэрэгслийг нь авч оджээ. Энэ хэргийг цагдаа шалгаад удаагүй байтал дараа шөнө нь алга болсон эд зүйл бүгд байсан байрандаа буцаад гараад иржээ. Нүд нь орой дээр гартлаа гайхсан хүмүүс хулгайч нарын үлдээсэн зурвасыг уншаад учрыг нь ойлгосон байна. Зурваст “Бид юу авч байгаагаа мэдсэнгүй.
Энд бүх зүйлийг тань буцаагаад авчилаа. Та бүхэн хийж буй ажлаа үргэлжлүүлж, бусдын амьдралыг өөрчлөхөд туслаарай. Бурхан та нарыг ивээг” гэж бичсэн байж. Хулгай орсон байгууллага бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст тусладаг ашгийн төлөө бус газар байсныг компьютерийг нь авсан хулгайч нар сүүлд олж мэдээд ийм сайхан хүмүүст хор хохирол учруулахыг хүсээгүй ажээ. Тиймдээ ч хууль бус хэргээ залруулж, хулгайн эд зүйлээ буцааж авчирсан нь уг байгууллагынхныг ихэд баярлуулж, тэд дээрх зурвасыг дурсгал болгон жаазлаад ханандаа хадна хэмээн ярьжээ.
ASSA
URL: