Хятадад ган гачигаас болж 13 сая орчим хүнд ундны ус дутагдаж байна

A farmer stands on dried riverbed in the droughtХятадын Аньхой, Гуйжоу,Хунань,Хубэй, Зянси, Жэзян мужуудад ган гачиг нэг сар үргэлжилж байгаагийн улмаас 13 сая орчим оршин суугчдад нь ундны ус дутагдаж байна.

Хятадын Аньхой, Гуйжоу,Хунань,Хубэй, Зянси, Жэзян мужуудад ган гачиг нэг сар үргэлжилж байгаагийн улмаас 13 сая орчим оршин суугчдад нь ундны ус дутагдаж байна. 6,38 сая га бүхий тариалангийн талбай ган гачигт нэрвэгдэж, 900 мянган га бүхий талбайн тариалан устгагдсан тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Ган гачиг эдийн засгийн 6,5 тэрбум долларын хохирол учруулсан гэж БНХАУ-ын эрх баригчид үзэж байна. Ойрын өдрүүд бага зэрэг хур тундастай. Харин Аньхой, Хубэй, Жэзян мужуудад агаар хуурай хэвээр байх болно гэж цаг уурын судлалын албанаас мэдээлжээ.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих