RioTinto Оюутолгойн орд газрын 1,7 мянган ажилчдыг цомхотгоно
Дэлхийд томоохонд ордог Оюутолгой алтны уурхайг хянадаг англи-австралийн уул уурхайн RioTinto концерн Монголын эрх баригчидтай маргалдсаны улмаас 1700 ажилчнаа цомхотгохооор төлөвлөж байгаа тухай The Wall Street Journal бичжээ.
Дэлхийд томоохонд ордог Оюутолгой алтны уурхайг хянадаг англи-австралийн уул уурхайн RioTinto концерн Монголын эрх баригчидтай маргалдсаны улмаас 1700 ажилчнаа цомхотгохооор төлөвлөж байгаа тухай The Wall Street Journal бичжээ.
Тус ордын ажилчдын 90 % болон удирдах албан тушаалтнуудын гуравны нэгийг Монголын иргэд эзлэдэг. 7-р сарын сүүлээр RioTinto тус улсын эрх баригчид төслийн хөрөнгө оруулалтын хэмжээг батлах хүртэл орд газрын барилгыг ажлыг зогсоохоор шийдвэрлэжээ. Санхүүжилтийн нөхцөлүүдийг одоо амралттай байгаа монголын парламент дэмжих ёстой, тиймээс энэ процесс сунжирч мэднэ.
Нөгөөтэйгүүр, RioTinto компаний хэвлэлийн албанаас пүрэв гаригт хийсэн мэдэгдэлд, тус компани нь уурхайн ажлыг сэргээхийн тулд монголын эрх баригчидтай маргаантай асуудлуудаа шийдвэрлэх төлөвтэй байгаа гэжээ.
Орд газар нь 37 сая тонн орчим зэс болон 1,3 мянган тонн алтны нөөцтэй юм . Төслийн гуравны хоёрыг Turquoise Hill Resources Ltd., компани хянадаг бөгөөд энэ компаний гол хувь нийлүүлэгч нь RioTinto. Бусад хэсгийг Монголын засгийн газар эзэмшдэг.
“Оюутолгой “ зэсийг энэ оны 7-р сараас хятадын нийлүүлж эхэлжээ. 2013 онд зэсийн баяжмалыг 75 -85 мянган тоннд хүргэхээр төлөвлөж буй юм. Орд газрыг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхэлсний дараа жилд дунджаар 450 мян.тонн зэс болон 350 мянган унц алт гаргах боломжтой юм. Түүнчлэн мөнгө болон молибденийг зохих хэмжээгээр гаргана.
6-р сарын сүүлээр RioTinto нь охин компаниараа дамжуулан Монгол улсад татвар болон концессын хэлбэрээр 1,1 сая орчим ам. долл. төлжээ. Олон улсын валютын сангаас “ Оюутолгой “-г 2021 онд бүрэн чадлаараа ажиллаж эхэлсний дараа Монгол улсын ДНБ-ний гуравны нэгийг тэтгэх болно гэж найдаж буй юм.
Оросын дуу хоолой
URL: