4248 иргэнд ипотекийн зээл олгожээ
Засгийн газрын найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжсэн эхний 38 хоногийн талаар Монголбанкнаас мэдээллээ. Өмнө олгосон ипотекийн зээлээс 789.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ.
Үүнээс банкууд 14822 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 419.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 299.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 4248 иргэнд 228.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.
URL: