НҮБ-ын мэргэжилтний хэсэг БНАСАУ-ын онгоцонд шалгалт хийжээ

f1a5a50c62d9989190c42e15138cc0a07307d45cМартин Уден тэргүүтэй НҮБ-ын мэргэжилтний хэсэг 13-ны өдөр Панамд хүрэлцэн очиж, барьцаанд байгаа БНАСАУ-ын онгоцон дээрх Кубын зэр зэвсэгт шалгалт үнэлгээ хийж эхэлсэн байна.

Панамын нийгмийн аюулгүй байдлын яамны мэдэгдэлд тус яамны сайд Жосе Раул Мулино тэрчлэн Засгийн газрын бусад албаны хүмүүс мөн өдөр мэргэжилтний хэсэгтэй уулзжээ. Мэргэжилтний хэсэгт шаардлага бүхий нөхцөл туслалцаа үзүүлж, тэдний ажлыг дэмжих болно гэж Панамын тал илэрхийлжээ.

Энэхүү үйл хэрэг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг зөрчсөн, НҮБ-аас өөр уг асуудлыг шийдвэрлэх арга зам байхгүй гэж Мулино илэрхийлжээ.

БНАСАУ-ын “Чонг Чон Ган” худалдааны онгоц 7-р сарын 10-ны өдөр Панамын сувгаар өнгөрөх үед мансууруулах бодис шалгах нэрээр Панамын тал саатуулсан байна. 5 өдрийн дараа уг онгоцон дээр мэдүүлээгүй зэвсэг нуусныг Панамын тал анх мэдэгджээ.

\Э.Г\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих