Г.Буяндоржийн гэрийг битүүмжиллээ
“Ноёд” группийн захирал, Г.Буяндоржийг мөрд өн байцаалтын явцад оргон зайлсны улмаас Нийслэлийн прокурорын газраас эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл тархсан.
Харин өчигдөр түүний “Sky- Tower” дахь гэрийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөрийн асуудлаар зарлан дуудах хуудас хүргүүлжээ.
Тиймээс Г.Буяндорж шүүхээр өр, төлбөрийн хэрэгт унасан байх магадлалтай юм. Харин албаны мэдээллээр бол, түүнийг бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэн 2013 оны эхнээс Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгасан аж.
Улмаар Г.Буяндоржид эрүүгийн хэрэг үүсгэн, хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэн шалгаж эхлээд байсан аж.
Нийгмийн толь
URL: