Умард солонгост 15 жилийн ял авсан америкийн иргэнийг эмнэлэгт шилжүүлэв

160198015_d68500f151_bУмард солонгост “төрийн эсрэг гэмт хэрэг” үйлдсэн хэргээр 15 жилийн ял авсан АНУ –ын иргэн Кеннет Бэйг хөдөлмөр-засан хүмүүжүүлэх газраас эмнэлэгт шилжүүлэв

Умард солонгост “төрийн эсрэг гэмт хэрэг” үйлдсэн хэргээр 15 жилийн ял авсан АНУ –ын иргэн Кеннет Бэйг хөдөлмөр-засан хүмүүжүүлэх газраас эмнэлэгт шилжүүлэв. Энэ тухай ням гаригт Рейтер агентлаг Бэйгийн эгчийн хийсэн мэдэгдэлийг иш татан уламжилжээ. Бэй нь чихрийн шижингийн өвчтэй бөгөөд түүний зүрх, нуруу, хөл нь бас өвддөг байна. Бэй Чжун Хо буюу Кеннет Бэй нь Умард солонгосын нутаг дэвсгэр дээр 2012 оны 11-р сард жуулчдын бүрэлдэхүүнд иржээ. Бэй нь БНАСАУ-ад тав орчим хоног байхаар төлөвлөж байжээ. Гэвч түүнийг тус улсын эрх баригчид “төрийн эсрэг” гэмт хэрэгт сэжиглэн саатуулсан.

Өмнө нь Умард солонгосын эрх баригчид мэдэгдэлдээ, Бэйг суллах асуудлаар АНУ-ын төлөөлөгчидтэй ямарч яриа хэлэлцээр явуулахгүй гэж байсан.

Тус улсын эсрэг гэмт хэргүүдэд Умард солонгост хуулийн дээд хэмжээ хүртэл ял оноодог. Хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх хэлбэрээр 15 жилийн ял оноосон нь Пхеньян АНУ-ын анхаарлыг татах болон тэдэнтэй дипломат харилцан ярианд гарах гэсэн бас нэгэн оролдлого байж мэдэх юм гэдгийг шинжээчид үгүйсгэхгүй байна.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих