ЭЛБЭГДОРЖОО МОНГОЛЫН АРД ТҮМЭН ИТГЭХЭЭ БОЛИЛОО…

new photo

Монголын ард түмэн социализмд итгэлгүй болсноос тэр тогтолцоо түүхнээс арчигдсан. Социализм бол хамтаараа амьдрах сайн онол. Сталин маягын социализмХААНТТӨР ” “ШАШИНТ ТӨР“ -ийг НАМТ ТӨР” -өөр сольсоноос болж олигархиж, феодолжсоноор Монгол ард түмэн итгэхээ болж нуран унасан. Монгол ард түмэн НАМТТӨР”-өөс салчихлаа гэсэн чинь үндэс нь тасраагүй одоо ч гай учруулж ЛУЙВАРЧДЫН ТӨР Монгол үндэсний соёл боллоо.

Ардчилал нь“АРДЫН ТӨР”-ийн сайхан онол.Гэтэл Монголын ард түмэн ардчилалд итгэхээ болилоо. Ардчилалыг луйваржсан, эх орноо худалдагч, хувийн эрх ашгаа бодогч нараар сольсоноос болж Монголынард түмэн итгэхээ болилоо.

Монголын төрийн тэргүүн Монгол үндэстэний эцэг болсон та Монголын ард түмний хүслийг хүндэтгэн муу муухайгаас салгах цаг болсон биш үү.

Сахилга баттай үндэстэн хөгждөг гэдэг онол байдаг. Дураараа дургайж дунд чөмгөөрөө жиргэсэн луйвчарчдаас Монголын ард түмнийг чөлөөлж Үндэстэний давлагаа болсон хөгжлийг зарлахгүй бол Монгол хүн итгэлгүй байна.

Тэмээний сүү, махнаас өөр юу ч үгүй элсэн овоолгон дунд амьдарч байсан Арабын Нэгдсэн Эмират улсыг 343 мега төслийг хэрэгжүүлж 10 хүрэхгүй жилд дэлхийн хөгжилтэй орон болсон туршлага сургамжийг дэлхий дахин магтан дуулж байна.

Цагаан будааны сүрлэн шаахайтай, дэлхийн хамгийн авилгатай байсан Солонгосчууд Samsung гэдэг компаниараа АНУ-ыг буулган авч байна.

Өдрийн 3 хоолны баталгаагүй үлгэн салган байсан тэрбум Хятад хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна.

Дэлхийн их газрын 30 хувийг хамарсан эзэнт гүрнийг байгуулж 100 гаруй сая хүн төрөлхтөнийг энх тайван авч явж байсан Монгол үндэстэн хийж бүтээж чадахгүй гэж хэн яриад байгаа вэ?

Дэлхий хотын онлоор 5 бүс нутагт дэлхийн хараатай 5 аж үйлдвэрийн хот барьж байгуулах хөгжлийн хөтөлбөрийг төрийн тэргүүн та яагаад зарлах тэнхээгүй байна?

Монголын ард түмний төлөө амбийцтай хүсэл зарлаж хэрэгжүүлэхэд 500 тн ачаа өргөдөг кран таньд хэрэггүй шүү дээ. Хүсээчээ, зарлаачээ гэж л төрийн тэргүүн таниас монголын ард түмэн хүсэн хүлээж, гар бие оролцоход бэлэн байна гэж яриад байна шүү дээ.

 

ЛУЙВАРЧДЫН ТӨРМонголчуудын бүтээн байгуулалтуудыг бүгдийг нь хувьчлал нэрийн дор утсгаж, ард түмний хөрөнгийг луйвардаж удам дамжсан олигархиуд бий боллоо.

Бүтээн байгуулалтыг үгүй хийж Монголын ард түмний газар нутаг, байгалын баялагыг  гадныханд тал засан зарж буй амиа бодогч нарт Монгол хүн итгэхээ болилоо.

Оюу толгой хөгжил авчирна гэдэгт Монголын ард түмэн итгэхээ болилоо.

Таван толгой сайн сайхан амьдруулна гэдэгт Монголын ард түмэн итгэхээ болилоо.

Уул уурхай хөгжил хэмээн худал чалчигч нарт Монголын ард түмэн итгэхээ болилоо.

Авилгачдаа хүний, өөрийн ялгалгүй шийтгэхгүй бол Монголын ард түмэн итгэхээ болилоо.

Байгалийн баялаг дуусны дараа чөтгөрийн хот болж үлдэх Сайншандын төсөлд ч итгэхгүй байна.

Шинэчлэл бол сэтгэл гаргаж хийдэг гэж өдөр бүр ард түмний өмнө 30 минутын шоу тавьдаг луйварчдынАрдчилсан намд Монголын ард түмэн итгэхээ болилоо.

МАН-ын бага хурал хуралдаж луйварчдаасаа салж чадахгүй гэдгээ нотолсонд Монголын ард түмэн итгэхээ болилоо.

Улс орныг авч авах 30, 40, 50 жилийн дараахийг харсан Монгол үндэсний хөгжлийн бодлогоо тодорхойлж чадахгүй  МАНАН-д Монголын ард түмэн итгэхээ болилоо.

Монгол орныг авч авах Монгол Үндэстэний хөгжлийн стратегийг зарлаж хэрэгжүүлэхгүй байна вэ?

Нийтийн өмчит үндэстэн дамнасан корпорациудыг яагаад байгуулахгүй байна вэ?

Үндэсний баялагын хөрөнгө оруулалтын сан яагаад байгуулахгүй байна вэ?

Ард түмний итгэлийг алдсан үзэл баримтлалдаа төөрөлдсөн намуудаа яагаад тараахгүй байна вэ?

Луйварчдын намуудад Монголын ард түмэн итгэхээ болилоо.

Наад Алтантуяатангууд, Фортунатангууд чинь хариуцлага хүлээхгүй шүү. Итгэлийг итгэлээр хариулдаг Монгол мөс чанарыг болгоох биздээ.

Монгол Консерватив намын дарга Н.ДАШДАВАА


URL:

Сэтгэгдэл бичих