Мянган оюутны байр энэ сарын 20-нд ашиглалтанд орно

Мянган оюутны байрны барилгын ажил дуусч энэ сарын 20-ны дотор Улсын комисст хүлээлгэн өгөхөөр болжээ. Барилгын гадаад болон дотоод засал бүрэн дууссан байна. Харин дотоод сангийн ажил болон цахилгааны монтажийн ажил  одоогоор явагдаж байгаа аж.  Оюутны байр ашиглалтанд орсны дараа аль сургуулиас хэдэн оюутан оруулах, болон бусад менежментийн ажлыг Монголын Оюутны Холбоо хариуцан ажиллана.  Дотуур байрны өрөө бүр дотроо угаалгын өрөөтэй байх бол дөрвөн хүүхэд амьдрах өрөө нь тусдаа гал тогооны өрөөтэй байх гэнэ.Мөн “1000 оюутны байр”-нд амьдарч байгаа оюутан цахилгаан, дулааныхаа төлбөрийг өөрсдөө төлөх юм.
/Үнэн.мн/

URL:

Сэтгэгдэл бичих