Гиннесийн олон удаагийн амжилтын эзэн, дэлхийн аварга Bigfoot 4×4 Москва хотод

 

Америкийн алдарт Bigfoot Monster X Tour  шоу 11-р сарын 4 нд “Олимпийский “  спортын төв ордонд болж өнгөрсөн байна. Олон тооны хүнд  даацын монстр-тракууд 2 цагийн турш аймшигтай, өрсөлдөөнтэй хурдны уралдаануудад өөрийнхөө сүр хүчийг харуулсан байна. Оролцогчдын нэг дэлхийн алдарт Bigfoot 4х4 ачааны машин байсан. Bigfoot 4х4 өөрийнхөө зэрэглэлд холивудын кино болон зар сурталчилгаанд оролцсон хамгийн анхны ачааны тэрэг юм. Энэ загвар нь гиннесийн 5 амжилтыг эзэмшдэг бөгөөд амжилтанд хамгийн урт бас өндөр харайлт , хурд бас дугуйны хэмжээ ордог. 2002 онд Bigfoot 4х4 дэлхийн хамгийн том пикапын амжилтыг эвдсэн байна.

Анхны монстр –трак Bigfoot  нэртэйгээр 1974 онд америкийн иргэн Боб Чандлер зохион бүтээсэн бөгөөд хэдэн жилийн дараа АНУ-н хамгийн алдартай машинуудын нэг болсон юм. Удалгүй Бобд залгамжлагч нар гарч ирж авто машиныг илүү боловсронгуй болгох талаар ажиллаж эхэлсэн бөгөөд 80-аад оны дундуур америкт бүхэл бүтэн монсрт-тракын соёл бий болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих