400 кг жинтэй тарган эрийг бульдозероор өргөж, гэрээс нь гаргажээ

527-1376015947zuragГерманы 29 настай иргэн Майкл Лебергерт эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд гэрийнх нь хаалга, ханыг эвдэж, улмаар бүр бульдозер ашиглах шаардлага гарчээ. Учир нь Лебергер 400 кг жинтэй тул, өөрөө босч алхаж чаддаггүй, хаалгаараа ч гарахааргүй тарган гэнэ.
Ингээд түүнийг гэрээс нь гаргаж, эмнэлэгт хүргэхийн тулд аврах ангийнхныг дуудахад хүрсэн байна. “Миний ажлын туршлагад ийм зүйл анх удаагаа л тохиолдож байна. Тэр 400 кг татдаг юм билээ. Гэтэл манай шат 270 кг-аас дээш ачаа даах чадваргүй.
Тиймээс бульдозер дуудахаас өөр арга олдоогүй” гэж аврах ангийн ажилтан ярьжээ. Тарган эрийг бульдозероор гаргасныхаа дараагаар дөрвөн хүнд зориулсан түргэн тэргээр эмнэлэгт хүргэсэн байна.
Р.Гэгээ 
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих