Өмгөөлөгчийг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна
Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Цэргийн хэлтсийн дарга асан, хурандаа Н.Буянжаргал энэ сарын 2-3-нд шилжих шөнө хүн амины хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч Б-ийн амь насанд хүрсэн мэдээлэл гарсан билээ.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-т зааснаар бусдын амь насыг санаатай хохироосон байж болзошгүй хэмээн шалгаж эхлээд байгаа юм. Харин өмгөөлөгч Б-г зодож аминд хүрсэн байж болзошгүй аж.
Талийгаач элэгний өвчтэй байсан хэдий ч “Уран байгаль” гэх зочид буудалд байрлаж байсан түүнийг эхнэртэйгээ хардсаны улмаас цохиж гэмтээсэн нь үхэлд хүргэх шалтгаан байж болзошгүй гэнэ.
Хэрэв талийгаач Б нь өвчний улмаас амиа алдсан бол хурандаа Н.Буянжаргалд эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл үүсэхгүй байх магадлалтай аж.
Эх сурвалж:
URL: