Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх замыг хугацаанаас өмнө нээхээр төлөвлөж байна

Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх замыг хугацаанаас өмнө нээхээр төлөвлөж байна

“Наранбулаг-Хан” ХХК-ийн шинэчилж байгаа Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын ажлын хүрээнд Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх 900 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилтын ажил хийж байна.

Сүүлийн үед усархаг бороо орсноос шалтгаалан зам барилгын ажил хоёр хоногоор хойшилсон хэдий ч ирэх даваа гаригт буюу энэ сарын 12-нд замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байна.

Урьдчилсан төлөвлөгөө ёсоор Цагаан байр хүртэлх замыг наймдугаар сарын 12-нд, Дэнжийн мянгын уулзвар хүртэлх хэсгийг 19-нд нээх байсан.

Ийнхүү хучилтын ажлын графикт хугацааг шахаж, техник төхөөрөмж, хүн хүчээ нэмснээр 12-ны өглөө зорчих хэсгээ нээж амжвал уг ажлын төлөвлөгөөт хугацаа долоо хоногоор урагшлах юм. Үүнд цаг агаарын нөхцөл мөн шалтгаална хэмээн Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.

Б.Соёлмаа


URL:

Сэтгэгдэл бичих