Б.Есүгэн охины хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

esssӨнгөрсөн оны есдүгээр сарын 03-нд Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт 12 настай Б.Есүгэн охины дээрээс барилгын зуурмаг шахагч машины сум унаж амь насыг нь хохироосон эмгэнэлт хэрэг гарсан.

Уг хэргийг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн шүүхэд болж, шүүгдэгчдэд 1-2 жилийн ял оноож, үйл ажиллагаа явуулах эрхийг нь тодорхой хугацаагаар хассан юм.

Анхан шатны шүүхийн эл шийдвэрийг талийгаач охины эцэг, эх үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг өчигдөр Нийслэлийн шүүх хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.

Мөн шүүх бүрэлдэхүүн саатуулагдаж буй доорх нэр бүхий хүмүүсийг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байна.

Г.Мянган


URL:

Сэтгэгдэл бичих