Газрын тосны олборлолтоор Техас муж Арабын орнуудыг гүйцнэ
Техас муж дахь газрын тосны олборлолт хоёр дахин өссөн байна.
Хэрэв энэ мужийг бие даасан улс гэж төсөөлөх юм бол газрын тос олборлогч орнуудын жагсаалтанд 11-р байранд орох байжээ. Тун удахгүй энэ муж олборлолтоороо Мексик, Кувейт, Арабын Эмират зэрэг орнуудыг ардаа орхих бололтой.
Энэхүү амжилтын үндэс нь өрөмдлөгийн сүүлийн үеийн технологи бөгөөд түүнийг “шатдаг занарын хувьсгалын” загалмайлсан эцэг гэгдэх Жорж Митчелл боловсруулжээ. Газрын тос орших тэр хэсэгт усан тэсэлгээ хийх арга нь олборлолтын өөрийн өртгийг бууралдаг байна.
Техас мужид үйл ажиллагаа явуулдаг компаниуд 2011 оны хоёрдугаар сарын байдлаар 1.233 сая баррель газрын тос хоногт олборлодог байжээ. Тэгвэл 2013 оны тавдугаар сарын байдлаар 2.525. сая болтлоо өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Энэ нь хамгийн өндөр олборлолт хэмээн АНУ даяар тооцогдож байгаа гэнэ. Тус муж АНУ-ын газрын тосны нийт олборлолтын 20 хувийг эзэлдэг байсан бол шинэ технологи ашигласны үр дүнд 34.5 хувь хүртэл өсгөж чаджээ.
Олборлолт нэмэгдсэний ачаар 303 мянган ажлын байр шинээр бий болсон аж.
Т.Бүрэн
URL: