Төрийн тэргүүн онц байдал зарлах цаг нь болжээ..,
“Инфляци нь луйвар байдаг” гэж Австри гаралтай эдийн засгийн философич Ludwig Von Mises хэлсэн байдаг. “Шинэ либериалзмийн идеологид автагдснаас болж дэлхийн хүчирхэг орон АНУ төрийн хяналтаа алдаж 2009 онд санхүүгийн хямралд орж АНУ-ын ардчилалын амин сүнс болсон дундаж давхаргаа устгасан” гэж Фрэнсис Фукуяама саяхан бичсэн.
Инфляци нь авилгалд идэгдсэн, төр нь сул дорой үндэстэнд гипер инфляци болон даамжирч улс оронд эмх замбараагүй байдал үүсэж төрийн эргэлт гарсан түүх ч байдаг. Гипер инфляци нь өдөр хоногоор биш цаг минутаар хэмжигдэж, геометрийн прогресоор өсөж улс орныг сүйрүүлсэн олон жишээ байдаг.
1919-1923 оны хооронд Герман оронд гипер инфляци өсөж Германы маркын үнэ цэнэ триллион дахин унаж Германы 60 гаруй сая ард түмэн ядуурлын туйлд хүрч улс орноо дээрэмдүүлсэн байдаг.
Тэр үеийн Германы канцлер байсан Gustav Stresemann 1923оны 9 дүгээр сарын 26-ны өдөр онц байдал зарлаж нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх, цэргийн дектактур тогтохоос урьдчилан сэргийлжчадсан түүхэн сургамжийг өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөн мартаагүй.
Хэдэн жилийн өмнө Монголын нэгэн сэхээтэн авилгад идэгдсэн Монгол оронд гипер инфляци ирж яваа гэж бичиж байсан санагдана. Авилгад идэгдсэн Монгол оронд гипер инфляцийн синдром эхэлж байгааг Монголын төрийн тэргүүн анхааралдаа авах цаг болжээ.
20 гаруй жил Монгол үндэстэний давлагаа болсон дорвитой хөгжил Монгол оронд явагдсангүй. Харин улс орноо луйвардагчид Монголын ард түмний хөгжлийн хөдөлгөгч хүч болох мөнгө төгрөгийг дээрэмдэж гадаад дотоодын банканд үхмэл хөрөнгө болгосон. Үүний хор уршигаар Монгол оронд гипер инфляци үүсэх байдал ажиглагдаж байна.
1996 онд Азийн санхүүгийн хямралаар Тайланд улс инфляцийг таслан зогсоох оролдлого хийж вальютын нөөцөөр интервенци хийж байна гэдэг нэрээр улс орноо хоосруулсан түүхэн сургамж байгаа шүү.
Хэрэв Монгол улсын төв банк Монгол улсын вальютын нөөцөөр инфляциийг таслан зосоох интервенци хийвэл Монгол орон ядуурлын туйлд хүрэх нь тодорхой.
Монгол улс гипер инфляцийг үүсэхээс сэргийлж таслан зогсооё гэвэл Монгол улсын төр болон ард түмний эрх ашгийг хамгаалах зорилгоор онц байдал зарлаж дараах арга хэмжээг авах хэрэгтэй.
1. Монгол улсын төрийн тэргүүний дэргэд дэлхийн хараатай, баталгаатай мэдлэгтэй хүмүүсээс бүрдсэн зөвлөл байгуулах хэрэгтэй.
2. Гүрж улсын адил авилгалд алдсан ард түмний эд хөрөнгийг яаралтай олж авахын тулд орлогын эх үүсвэрээ шударга хөдөлмөрөөр олж авч чадаагүй хүмүүсийн эд хөрөнгийг Монгол улсын сэргэн мандалтын тусгай данс нээж яаралтай төвлөрүүлэх хэрэгтэй.
3. Өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл нийлүүлэлтийг төрийн эрх мэдэлд авч луйварчид ард түмний хөрөнгийг инфляцаар дамжуулан луйвардахыг таслан зогсоох ёстой.
4. Байгалийн баялгийн үйлдвэрлэл нийлүүлэлтийг төрийн мэдэлд авч нөхөрсөг харьцаатай орнуудтай урт хугацааны худалдааны гэрээ хийж Монгол үндэстэний үсрэнгүй дэвшилтэт шаардлагатай хөрөнгийг үе шаттайгаар урьдчилгаа болгон авч хөрөнгө оруулалтыг идэвхижүүлэх хэрэгтэй.
5. Үндэсний баялагын санг байгалийн баялгийн орлого, тэтгэвэрийн сангийн орлого, даатгалын сангийн орлого, вальютын нөөц, засгийн газрын бондын орлого, төрийн өмчит компаниудын орлогын эх үүсвэрүүдийг яаралтай төвлөрүүлж хөрөнгө оруулалтыг идэвхижүүлэх ёстой.
6. Даяарчилсан хот (Global city) –ын загвараар Монголын 5 бүсэд экспортын чиглэлтэй үндэсний мэдлэгт тулгуурласан 5 кластерийг хөгжүүлэхээс гадна дэлхийн хараатай орон нутгийн мини кластеруудыг зарлан хэрэгжүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэдэн зуун тэрбум доллараар татан оруулж Монгол орныг үтэр түргэн хөгжүүлэх шаардлагатай байна.
7. Монголын харанхуй улс төрчид гипер инфляциас гаргаж чадахгүй. Монгол орны даяарчлалын энэ үед дэлхийн Монгол болсон өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж дэлхийн тэргүүний 10 их сургуульд магистр, доктор хамгаалсан хүмүүсээс шалгаруулж Монгол улсын засгийн газраас дэлхийн тэргүүний 10 их сургуультай хэлэлцээр хийж, тусгай хөтөлбөр боловсруулж санхүү эдийн засаг, технологийн бизнесийн удирдлагын чиглэлээр цаг алдалгүй яаралтай бэлтгэх хэрэгтэй болжээ.
8. Улс орныг луйварддаг олигархижсан намуудын өнөөгийн тогтолцоог хүчингүй болгож гишүүнчлэлгүй, үл хөдлөх хөрөнгөгүй, төсөвөөс санхүүжүүлдэг улс төрийн тогтолцоог үтэр түргэн хэрэгжүүлэх хэрэгтэй.
9. Монгол үндэстэнд гамшиг болсон оюуны терроризмыг таслан зогсоох зорилгоор оюуны терроризмтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх хэрэгтэй.
10. Үндэстэнийг хамарсан сэргэн мандалт, соён гэгээрлийн хөтөлбөрүүдийг баталж Монгол үндэстэнийг мэдлэгжүүлэхбодит хөтөлбөрийг хэрэгжүүлж үндэсний давлагаа үүсгэх хэрэгтэй байна.
11. Засгийн газрыг Их хурлаас салгаж ардчилсан тогтолцоог жинхэнэ утгаар нь төлөвшүүлэхийн тулд засгийн газрын гишүүдийг Монголын нэрийн өмнөөс ажил хэрэгч байж чадах мэдлэгтэй хүмүүсээс бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ засгийн газрыг 7 үндсэн яамтай байлгахаас гадна зүүн, баруун, хангайн, төв, говийн бүсийг хариуцсан 5 төрийн сайдыг томилж тухайн бүсэд байрлуулж бүсийн хөгжлийг удирдуулах ёстой.
Монголын төр, Монголын ард түмний сайн сайханы төлөө санал болголоо..,
Монгол Консерватив намын дарга Н.ДАШДАВАА
URL: