“Татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэрхэн тогтоох вэ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Дархан-уул аймгийн татварын хэлтсээс санаачлан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран “Татвар ногдох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хэрхэн тогтоох вэ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтооход хууль эрх зүйн хувьд тодорхой нэг баримтлах суурь үнэлгээ байхгүй, гэрээ хэлцлийг дүр эсгэсэн, илт гэрээ хийсэн байдлаар халхавчлах зорилгоор худалдах гэрээ хийх нөхцөлийг таслан зогсоох мөн үнэлгээг татварын албанаас тогтоох боломжгүй тул бусад үнэлгээн дээр үндэслэн ажил үйлчилгээ явуулж байгаа байгууллагуудтай хамтран Монгол улсад мөрдөгдөж байгаа хөрөнгийн үнэлгээний хууль, журам, жишиг стандартыг онолын түвшинд бус өөр өөрсдийн ажиллаж байгаа салбарын хувьд ямар хууль, эрх зүйн акт, журам, аргачлалыг баримталж ажиллаж байгаа нь тухайн үл хөдлөх хөрөнгийн хувьд нэг үнэлгээг тогтоох гаргалгаа, арга зам болж чадах уу, ямар бэрхшээл тулгарч байна вэ гэх мэт олон асуудлаар санал солилцлоо.
Мөн яригдсан асуудлуудад дүгнэлт хийж хуулийн хэрэгжилтийг хэрхэн зөв хангуулах, үнэлж байгаа процессоо өөрсдийн ажиллагаандаа хэрхэн тусгаж ашиглах, хөрөнгө эзэмшигч нарыг дараа нь үүсч болох аливаа эрсдлээс хэрхэн хамгаалах, татвараас зайлсхийх боломжийг хэрхэн хаах үнэлгээний нэгдсэн ойлголтонд хүрэхийг зорилго болгож энэ хэлэлцүүлэгийг зохион байгуулсан байна.
Хэлэлцүүлэгт Татварын хэлтсийн дарга Ж.Баттулга, Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Чүлтэмбат, Дархан-уул аймгийн ЗДТГазар, Хуулийн хэлтэс, Татварын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Эд хөрөнгө Улсын бүртгэлийн хэлтэс, Монгол банк, Төрийн банк Арилжааны банкууд / Хаан, Худалдаа хөгжил, Хас, Голомт, Капитрон, Капитал, Эрэл, Үндэсний хөрөнгө оруулалтын, Чингис хаан/ Үнэлгээний аудитын компаны төлөөлөл, нотриатчдын танхим, аймгийн шүүх, даатгалын компанийн захиралууд болон нийт 25 төлөөлөгч оролцлоо.
Татвар хураалтын тасгийн дарга ТУАБ Д.Гантөмөр, хуулийн зөвлөх Ж.Болормаа нар удирдан явуулж, хэлэлцүүлэгээс зөвлөмж гаргахаар болсон байна.
Татвар хураалтын тасгийн дарга ТУАБ Д.Гантөмөр
URL: