Эдвард Сноудений хэрэг Орос Америкийн харилцаанд сорилт боллоо

10286_249    Америкийн цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карней 8-р сарын 1-нд хэлэхдээ, мөн өдөр Оросын тал “Призм” төслийг задруулагч Эдвард Сноуденд түр орогнох эрх олгосонд Америкийн тал “маш харамсаж” байгаа бөгөөд хоёр орны ерөнхийлөгч нарын өмнө нь товлоод байсан 9-р сарын уулзалтыг дахин харж үзнэ гэжээ.

Жей Карней мөн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Эдвард Сноуденийг Америкт буцаах тухай аливаа “хууль ёсны хүсэлтээ” Америкийн тал олон удаа Оросын талд илэрхийлсэн, гэвч Оросын Засгийн газар мөн л түүнд түр орогнох эрх олгосонд Америкийн засгийн газар “гүнээ итгэл алдарлаа” гэжээ. Үнэндээ мөн өдрийн хэвлэлийн бага хурлаас өмнө, энэ талаар Америкийн Конгрессын олон гишүүн өөр өөрсдийн санаа бодлоо илэрхийлжээ. Бүгд найрамдах намаас сонгогдсон Конгрессын гишүүн Орост дипломат өс хонзон авахыг ерөнхийлөгч Барак Обамад шаардсан байна. Тус намын Сенатын гишүүн Жон Мккайн мэдэгдэлдээ, Оросын энэхүү үйлдэл нь Америкчуудын хацрыг алгадсантай адил юм гээд Оросын эсэргүүцсээр ирсэн “Европт пуужингаас сэргийлэн хамгаалах систем байрлуулах” төлөвлөгөөгөө биелүүлэхийн зэрэгцээ Оросын хөрш орон Гүржийг НАТО-д элсүүлэхийг засгийн газартаа уриалжээ. Эдвард Сноуденг Орост байлгах нь Америк Оросын харилцаанд ашиггүй гэж ардчилсан намын сенатууд үзэж байгаа хэдий ч Америкийн талаас гадаад харилцааны хариу авах арга хэмжээ хэрэгжүүлэхийг сайшаахгүй гэдгээ мөн илэрхийлжээ.

Энэ хэргээс өмнө Америк Оросын харилцаа төдийлөн сайн биш байсан боловч маш олон чухал асуудал дээр хоёр тал хамтын ашиг сонирхолтой байсан гэж Америкийн төлөөлөгчдийн танхимын ардчилсан намын удирдагч Хоер илэрхийлжээ. Өнөө Америкийн байдлыг авч үзвэл, Эдвард Сноуденг Орост байлгах нь тус хоёр орны харилцаанд нөлөөлөх боловч энэ нөлөө хязгаартай байж болзошгүй. Эдвард Сноуденг Орос хүлээж авсныг гайхах хэрэггүй. Учир нь Америкийн цагаан ордон, хууль зүйн яам, төрийн департамент, тагнуулын төв газрын албаны хүмүүс Оросын талтай энэ асуудлаар харилцсаар ирсэн бөгөөд Оросын засгийн газар Сноуденг хүлээж авах талаар ил далд дохио өгсөөр байсан. Түүнийг Орос хаацайлах гэж буйг Америкийн тал таамаглаж байсан юм гэжээ.

Үүний дараа 9-р сард Оросын Санкт-Петербургт болох Их 20-ын бүлгийн хурал нь Америк Оросын харилцаанд нөлөөлөх бас нэгэн том хэрэг болж байна. Барак Обама уг хуралд оролцох эсэх талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карней 8-р сарын 1-д хэлэхдээ, Цагаан ордон Обама, Путин нарын уулзалтын талаар дахин бодолцож байна.

Жей Карнейн хэлсэнчлэн Обама, Путин нарын уулзалт хүчингүй болсон ч Обама Их 20-ын уулзалтад төлөвлөсөн ёсоор оролцоно гэж Америкийн зарим телевизийн сайтад мэдээлсэн байна. Америкийн Сенатын цэргийн комиссын тэргүүн Карл Левин 1-ний өдөр хэлэхдээ, Их 20-ын хурал бол олон орны дээд чуулга уулзалт, Америк олон хэргийн төсөлд оролцож хэлэлцэх шаардлагатай тул Барак Обама уг хуралд оролцохыг хүсэж байна. Бостоны дэлбэрэлтийн хэргийн дараа Америкийн аюулгүйн салбар терроризмын эсрэг Оросын талтай хамтран ажиллахын чухлыг мэдсэн. Хоёр орон ирээдүйн харилцааны тал дээр ийм хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсэж байна гэжээ.

china radio


URL:

Сэтгэгдэл бичих