Интернетээр хоёр ширхэг iPhone захиалсан австралийн нэгэн эмэгтэй хоер ширхэг алим авчээ

perfect figureАвстралийн нэгэн эмэгтэй Apple фирмийн 2 ширхэг iPhone гар утас худалдаж авахыг оролдон, төлбөр болох 1500 ам.долл. Интернетийн сүлжээгээр хийсний дүнд хоёр ширхэг алим хүлээн авсан

Австралийн нэгэн эмэгтэй Apple фирмийн 2 ширхэг iPhone гар утас худалдаж авахыг оролдон, төлбөр болох 1500 ам.долл. Интернетийн сүлжээгээр хийсний дүнд хоёр ширхэг алим хүлээн авсан тухай өнөөдөр британий “Дейли мейл” сонин бичжээ. Брисбенд амьдардаг 21 настай бүсгүй Интернетийн сүлжээнд америкийн Apple үйлдвэрийн гар утсыг худалдаж авах хүсэлтэй тухайгаа бичсэн байжээ. Удалгүй түүн рүү нэгэн эмэгтэй утсаар ярьжээ.Тэрээр 1500 ам.долл. 2 ширхэг “алим” зарна гэжээ. Тэд уулзахаар тохиролцож, худалдан авагч дээрх мөнгийг хоёр хайрцагтай iPhone-оор солин авчээ. Ингэхдээ худалдан авагч хайрцаг доторхийг шалгаагүй байна. Гэртээ ирээд хайрцагуудыг нээтэл ердөө хоёр ширхэг ногоон алим байжээ. Тэр полицид ханджээ. Хуулийнхан эл явдлаар жишээ болгон Интернетийн зараар худалдаа арилжаа хийхдээ дээрэмчдийн мэхэнд орохоос сэрэмжилж байхыг анхааруулжээ.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих