Э.Сноуден шинэ баримт дэлгэжээ
Их Британийн “Guardian” сонин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийнхны ашигладаг нэгэн программын талаар мэдээлжээ.
“Xkeyscore” хэмээн нэрлэгддэг уг программыг ашиглан хүн бүрийн электрон шуудан болон олон нийтийн сүлжээн дэх хаягийг шалгадаг аж.
“Guardian” сонинд энэхүү мэдээллийг Америкийн тагнуулч гэгдээд буй Эдвард Сноуден өгсөн байна. “Xkeyscore”-ыг интернэт хэрэглэгч хүн бүрийг хянахад зориулан бүтээжээ.
Үүнийхээ ачаар Америкийн хууль сахиулагчид 2008 оноос хойш 300 террористыг баривчилсан байна. Энэхүү мэдээллийн хариуд АНУ-ын засгийн газраас “xkeyscore” программ байдгийг хүлээн зөвшөөрсөн аж.
Гэхдээ хувь хүнийг тагнан турших зорилгоор биш, харин батлан хамгаалах салбарынхаа аюулгүй байдлыг хангахын тулд ашигладаг гэжээ. Дашрамд дурьдахад, Э.Сноудены хувьд одоогоор ОХУ-д түр орогнох зөвшөөрлөө аваад байгаа билээ. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин дахин нууц мэдээлэл задлах юм бол түүнд түр оршин суух зөвшөөрөл өгөхгүй хэмээн мэдэгдэж байсан юм.
URL: