Химийн зэвсгийн асуудлаар Сирид мөрдөн байцаалт хийнэ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч 31-ний өдөр хэлэхдээ, Сирийн химийн зэвсгийн асуудлын үнэн байдлыг мөрдөн байцаах НҮБ-ын ажлын хэсэг Сирид даруй ажтллах бөгөөд химийн зэвсэг хэрэглэсэн байх магадлалтай гурван хэрэгт мөрдөн байцаалт хийнэ гэжээ.
Сирийн Засгийн газрын урилгаар тус ажлын хэсгийн хариуцлагатан Аке Селлстром болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зэвсэглэлийг хорогдуулах асуудал хариуцсан дээд төлөөлөгч Ангела Кэйн 7-р сарын 24, 25-ны өдөр Дамаскт айлчилж, Сирийн нутагт гарсан химийн зэвсгийн хэргийг мөрдөн байцаах асуудлаар тус орны Засгийн газартай хэлэлцээ хийсэн юм.
3-р сарын 19-ний өдөр, Хан ал- Ассал сууринд буудалцах үеэр химийн зэвсэг агуулсан пуужин хэрэглэсэн гэж Сирийн Засгийн газар болон сөргөлдөгч бүлэг бие биеэ буруутгаж байгаа юм. НҮБ энэ хэргийг шалгана гэж өнгөрөгч 3-р сарын 21-нд Бан Ги Мун мэдэгдсэн юм.
\Навч орчуулав\ china radio
URL: