Фүжи уулыг зорих жуулчид огцом нэмэгджээ

070127_tanuki-fuji[1]Японы “Санеки Шимбон” сонин 8-р сарын 1-нд мэдээлснээр, 7-р сарын 1-21-нд Фүжи уулыг зорьсон жуулчны тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 35 хувиар нэмэгдэн, 79 мянгад хүрч, 2005 онд Фүжи уулын жуулчдыг бүртгэж эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт тогтоожээ.

Үүнээс өмнөх хамгийн өндөр үзүүлэлт нь 2010 оны 330 мянган жуулчин бөгөөд энэ жил энэхүү рекордыг шинэчлэх төлөвтэй байна. Японы Байгаль орчны яам тэмдэглэхдээ, энэ жил Фүжи ууланд жуулчлах хүний тоо огцом нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь энэхүү уул дэлхийн өвд бүртгэгдсэн явдал болно. Түүнчлэн энэ жил Японы борооны улирал харьцангуй эрт дууссан нь жуулчид огцом нэмэгдэхэд нөлөөлсөн гэжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих