Дуурь бүжгийн эрдмийн театр засварт оржээ

svv_500x500Дуурь бүжгийн эрдмийн театрын засварын ажил өчигдөр эхэлжээ.

Засварын ажил ирэх есдүгээр сард дуусах аж. Театрын хамт олон засварын өмнө Ж.Вердийн “Травиата” дуурь, Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балетаар энэ улирлын тоглолтоо хааж уран бүтээлчид нь амралтаа авчээ.

Дашрамд дуулгахад театр ирэх аравдугаар сарын эхээр Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дууриар шинэ улирлын нээлтээ хийх аж.

Д.Тэмүүлэн

НИЙГМИЙН ТОЛЬ


URL:

Сэтгэгдэл бичих