Нэг хайрцаг тамхи 20 долларын үнэтэй болно

bb1ade91767ecf8cf22ff735ba4a6e8e_LЛОНДОН. /РОЙТЕРС/. Тамхины татварыг 2017 он гэхэд 60 хүртэлх хувиар нэмэх, Австралийн Засгийн газрын төлөвлөгөөний хүрээнд 20 ширхэгтэй нэг хайрцаг тамхины үнийг дөрвөн жилийн дотор 20 доллар болгоно. Энэ арга хэмжээ нь улсын төсвийг алдагдалгүй болгоход хэрэгтэй аж.

Үүнээс гадна тамхитай холбоотой хорт хавдрын улмаас нас барагсдын тоог бууруулахад уг арга хэмжээ тусална.
Жилд 15 мянган австрали хүн тамхины улмаас нас бардаг байна. Австралийн Үндэсний Статистикийн газрын мэдэгдсэнээр, тус улсын 22 сая хүн амын гурав орчим сая нь тамхи татдаг юм.
Тамхины татварыг нэмснээр ирэх дөрвөн жилд төсвийг 5,3 тэрбум австрали долларын ашигтай  гаргах боломжтой.

Г.Доржханд

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих