“Lenovo”-г хэрэглэхийг хориглов

63284_122870 Их  Британийн  сөрөх  таг­нуулын МИ­5, гадаад тагнуулын  МИ­6  алба  ажилтнуудаа  Хятадын “Lenovo” фирмийн компью­тер  хэрэглэхийг  хорьжээ.  Тус  фирмийг Хятадын Засгийн газар  шууд  бусаар  дэмждэг  байх  магадлалтай хэмээн үзсэн байна. “Lenovo” ­гийн    компьюте­ рийг  хакерууд  нэвтрэхэд  амархан  байхаар  бүтээдгээс  гадна  эзнээс  нь  өөр  хүн  компьютерт  нэвтэрч,  мэдээлэл  устгах,  сэргээх боломж той байдаг гэнэ.  Австралийн  хэвлэлд  мэ­дээлснээр, эл фирмийн бүтээгдэ­ хүүнийг  Австрали,  Их  Британи,  Канад,  Шинэ  Зеланд  болон  Ану­д  хэрэглэхийг  хориод  буй  аж.  урьд  нь  Хятадын  “Huawei”  компанийг дээрхтэй ижил шалт­гаанаар  Австралид  37  тэрбум  ам.долларын тендерт оролцохыг  хорьж байжээ.

inet


URL:

Сэтгэгдэл бичих