Драмын театр сайхан бүсгүйчүүдээсээ салах нь
МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар G.U.G гэх уран бүтээлийн нэгдэл байгуулан анхны уран бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноныхоо зураг авалтын ажлыг хийгээд тун ч завгүй яваа билээ. Харамсалтай нь ийн завгүй байх зуур хамтлагийн отгон жүжигчин А.Ганчимэгийг драмын театрын хүний нөөцийн албанаас ажлаас нь чөлөөлөх тушаал буулгасан талаар бид хэд хоногийн өмнө мэдээлж байсан. Тэгвэл эх сурвалжийн хэлж байгаагаар энэ үнэн бололтой.
Хатуу дэг жаягтай театрын хаалгыг алхаж орсон хэн ч тэр дэг жаягийг мөрдөж ажиллах жамтай. Тиймдээ ч хувийнхаа уран бүтээлд хэт их анхаарснаас болж ийнхүү шийтгүүлсэн байна. Мөн түүнтэй хамт МУГЖ У.Уранчимэгийг давхар шийтгэж цалингийн 20 хүртэлх хувиар торгожээ. Харин драмын театраас гаргасан энэ шийдвэрийг эсэргүүцэж бүсгүйчүүд театраасаа гарахаар болжээ. Энэ талаар Драмын театрынхнаас тодруулах бүсгүйчүүдийг гараагүй гэж мэдэгдэж байгаа ч өөр нэг эх сурвалж үнэн гэсэн юм.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=10558
URL: