8-р сарын зурхай

1105100009_6_2013 оны 8-р сарын зурхайг хүргэж байна.  Энэ зурхай танд энэ сарын төлөв байдал, эрсдэлийг нээн өгч, ажил үйлсээ төлөвлөж, мөнгө санхүүгээ арвижуулахад тань тус болно гэж найдна.

Хонины орд 
Хүндрэл үүсч болзошгүй. Гэрээ хэлэлцээр бүтэлгүйтэх, зогсонги байдалд орж магадгүй.
Сарын эхээр орлого орж ирнэ. Харин сарын 20-31-нд үрлэг зарлага гарах буюу цалин хөлс цагтаа буухгүй байх.
Өөрийн бодол санааг ил гаргах хэрэггүй. Дээш ахих боломж энэ сард олдохгүй байх.
Үхрийн орд
Ажиллахын зэрэгцээ сурах шаардлага үүснэ. Хэрэв шинэ мэргэжил эзэмшвэл ашиг орлого өндөр ажилд шилжих магадлалтай хэмээн одод зөгнөжээ.
Бичиг баримт бүрдүүлэлт, зөвшөөрөл авах зэрэг асуудлыг хөөцөлдөхдөө хувийн хяналтаа алдаж болохгүй.
Сарын эхний болон сүүлийн арав хоногт мөнгө санхүүгийн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй.
Ихрийн орд
Сарын эхээр эмх замбараагүй байх ч та өөрийн хичээл зүтгэлийн ачаар бүхнийг гартаа авч, хяналтдаа байлгаж чадна. Улмаар үр шимийг нь хүртэж, хөрөнгө мөнгө ч олох болно.
Энэ сар маргаан мэтгэлцээний үе. Гэхдээ хэтрээд хэрүүл маргаан нэлээд их дэгдэх төлөвтэй. Доод тушаалын ажилтнууддаа санаа тавь. Эс тэгвэл сайн ажилтнууд яваад өгөхөд орны хүмүүс хамаг ажлыг нурааж болзошгүй.
Мэлхийн орд
Дайчин бай, гэхдээ харсан бүхэнттэйгээ зөрчилдөж, хэрэлдэж маргах хэрэггүй. Бүхий л асуудлыг сайтар эргэцүүлэн тунгааж, аль болох хурдан хариу өг.
Албан тушаал дэвших магадлал өндөр байна. Хамгийн гол нь та санаачилга гаргах боломжийг бүү алдаарай.
Өөрийн бизнестэй хүмүүс ашиг арвинтай байна. Амжилт бүтээлтэй яваа ч мөнгө санхүүдээ хэмнэлттэй бай.
Арслангийн орд
Сарын эхээр ажилсаг, хөдөлмөрч хүмүүс азын од шүүрнэ. Энэ сард төлөвлөгөөгөө март. Бүх зүйл урсгалаар болоод өнгөрнө.
Шинэ санааг эхлээд багахан хүрээнд туршиж үзээд, дараа нь бүрэн хэмжээгээр нэвтрүүлэх хэрэгтэй.
Орлого тогтворгүй байх ч та юугаар ч дутагдаж, гачигдахгүй тул нэг их санаа зоволтгүй.
Охины орд
Ажил амралтыг өв тэгш хослуулах сар. Хамт олны төсөлд гар бие оролцоорой. Хамтын ажиллагаанаас бүү зайлсхий. Та багийнхаа гар нийлсэн хамтрагчидтай дэлхийг ч байлдан дагуулж чадна.
Гэрээ хэлэлцээр хийхдээ үнэ хөлс, төлбөрийг хатуу тохиролцож, хугацааг нарийн товло. Дарга удирдлагатайгаа найзархаг, нөхөрсөг харилцааг тогтоож чадна.

Жинлүүрийн орд

Нөхцөл байдлыг өөрийнхөөрөө дүгнэж сур. Сарын эхээр ийш тийшээ томилолтоор явах хэрэггүй.
Хөрөнгө оруулалт хийх, мөнгөө зарцуулахаас бүү ай. Үл хөдлөх хөрөнгө , жишээлбэл хотын гадна сайхан, тохилог байшин худалдан авах магадлалтай.
Та үрснээсээ ихийг наймаанаас олж чадна.
Хилэнцийн орд
Амжилтын сар. Шинэ хүмүүсийг ажилд авч, бүх хүчээ дайчлан, ажиллаж эхэл. Та өөрийгөө цоо шинэ талаас удирдлагадаа харуулж чадвал албан тушаалын шатаар дээш нэг ахих болно.
Хөрөнгө оруулагчид, ивээн тэтгэгч нарт найдаж болно. Ирсэн шинэ санал бүрийг сайтар судалж, үз. Ажил хэргийн уулзалт зохион байгуулж, семинарт оролцоход таатай.
Та хичнээн хурц тод гялалзана, төчнөөн олон танил талтай болж чадна. Бусдаас өөр, өвөрмөц байхыг хичээ.
Нумын орд
Баяр, урам хугарал зэрэгцсэн сар. Өөртөө зуун хувь итгэлтэй байх хэрэггүй. Мөн хамгийн дээд хүчин чадлаараа ажиллаж байна гэж өөрийгөө хуураад дэмий. Мэргэжлийн зэрэг дэв ахина гэж найдалтгүй. Өдөр тутмын ажилдаа анхаарал хандуул.
Сарын эхээр мөнгөний асуудал тулгарах ч тун удалгүй санхүүгийн байдал эрс дээшилнэ.
Матрын орд
Та бусдад ажлаа даатгаж, найдаж байгаа дүр үзүүлэх ч үнэндээ бүхнийг далдаас удирдах болно. Гэхдээ та үүний тулд тэдний сул талыг эхлээд судлах хэрэгтэй. Олон нийтэд нөлөөлөх чадвар танд байна.
Энэ сард цалин хөлс нэмэгдэхгүй, мөн ажил үйлс ч мэдэгдэхүйц урагшлахгүй бололтой.
Өөр хот эсвэл гадаадад өөрийн бизнесээ нээхийг хүсдэг бол 2013 онд л амжуулаарай.

Хумхын орд

Энэ сард та хөдөлгөгч хүч болон хувирна. Өндөр албан тушаалд дэвших магадлалтай.
Ашиг орлого өсөхийн хэрээр хэмнэх хэрэггүй. Дуртай зүйлээ худалдан авахад мөнгө бүү хэмнэ.
Мөнгө санхүүгийн гол асуудлуудаа сарын сүүлээр шийдвэрлэсэн нь дээр.

Загасны орд 

Өдөр тутмын ажил хэвийн үргэлжилнэ. Өөрийн мэдлийн ажил, данс тооцоо, бичиг баримтыг эмхэлж цэгцлэн шалгуулахад бэлдэх хэрэг гарна.
Сарын эхээр мөнгөний байдал хүндрэх төлөвтэйг гараг эрхсийн байршил танд анхааруулж байна.
Өмнө эхэлсэн ажлаа хаяж болохгүй. Эс тэгвэл таны дээш дэвших, урагшлах явцад саад учирч болзошгүй.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих